Казахстаны Астана хотод өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд эхэлсэн боксын Дэлхийн цомын тэмцээн дүнгээ гаргав.
Дэлхийн 30 орны 400 гаруй боксчин нударга зөрүүлсэн энэ тэмцээнд Монголын боксын шигшээ багаас есөн тамирчин оролцсон юм. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Г.Лундаа мөнгө, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзсэн О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Энэ удаагийн Дэлхийн цомд багийн дүнгээр Казахстан найман алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол Бразил дөрвөн алт, Энэтхэг гурав, Австрали, Узбекистан, Франц, Норвеги, Финландаас тус бүр нэг алтан медальтан тодорлоо.
Монгол багийн дүнгээр 12 дугаарт жагссан бол 22 улс ямар нэгэн медаль хүртсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!