Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

“АПУ ДЭЙРИ” ХХК: Засал болон өрлөгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 7
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 07 сарын 07 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Засал болон өрлөгийн ажил

Тендерийн дугаар: APUDE-15/2025

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 07-р сарын 09-ний 17:00 цаг хүртэл.

Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 07-р сарын 25-ны 17:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Засал болон өрлөгийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Засал болон өрлөгийн ажил: гүйцэтгэх

  • Блок өрөх
  • Гипсэн хана угсрах /дуу тусгаарлалттай/
  • Цагаан замаска татах
  • Өнгийн эмульсээр будах
  • Гипсэн тааз угсрах
  • Тортой хар замаска татах
  • Хананд плита наах
  • Шаланд плита, чулуу, хулдаас наах

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. Заслын ажил БНбД 31-10-05
  2. Өрөгт бүтээц БНбД 51-02-05
  3. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  4. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  5. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  6. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 07 сарын 09-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр  
Төслийн бичиг хэргийн ажилтан Н.Анхцэцэг, утас: 88017304
И-мэйл: ankhtsetseg.n@apu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.