EJU гэдэг нь Япон улсын их, дээд сургууль (факультет)-д элсэн суралцах хүсэлтэй гадаад, монгол иргэдийн япон хэлний мэдлэг болон үндсэн мэдлэгийг шалгадаг шалгалт юм. Япон улсын 900 гаруй их, дээд сургууль, мэргэжлийн их, дээд сургууль, коллеж, магистрын хөтөлбөр, аспирантур, технологийн коллеж, мэргэжлийн сургуулиуд тус шалгалтын дүнг гадаад оюутан элсүүлэх шалгуур үзүүлэлтдээ шаарддаг. Уг шалгалтын онцлог нь Монголд өгч тэнцсэн шалгалтын дүнгээр Япон улсын зарим их, дээд сургуульд шууд элсэх боломжийг олгож байгаад оршино. EJU шалгалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) хэрэгжүүлдэг.
EJU шалгалтын онцлог:
Шалгалтын бүртгэл 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагаас 7 дугаар сарын 31-ны өдрийн (Пүрэв гариг) 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://eju.mn/ хуудсанд орж харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!