Уншиж байна ...

ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон гэх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сэрэмжлүүлж байсан. 

Тэгвэл оргодол этгээдийг өнөөдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Гэрэлт хөшөө”-ний хойд талын уулын орой хэсэгт ганцаар нуугдсан байжээ. 

Улмаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тухайн этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

зураг