Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Урлагийн салбараас төрсөн шинэхэн ГАВЬЯАТУУД

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн их баяр наадмыг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.

Тэр дундаа урлагийн салбарынханд шагналын хур буулаа. 

Тухайлбал Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор 

  • Монголын дүрслэх урлагийн академийн академич, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, зураач Бадарчийн Төмөрбаатар,
  • Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх,

Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор 

  • Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир,
  • Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
  • Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,

Алтан гадас одонгоор 

  • “Чоно” хамтлагийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Дамбын Батбаяр нарт хүртээлээ.

ФОТО