“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 90.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2024 оны ТОП-100 ААН-ийн 19 дүгээрт эрэмбэлэгдлээ. Дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг нь тус компанийн онцлог билээ.
“М-Си-Эс Кока-Кола” компани 19 брэндийн 163 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, улс орон даяарх 16 мянга 200 гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2024 онд тус компани 1107 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын бизнес эрхлэгчдээс 259 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжсэн байна.
Түүнчлэн байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн үзүүлэлтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас өндрөөр үнэлж, цаашдын урт хугацааны бодлого, зорилтуудыг дэмжих зорилгоор хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжсэн 51.6 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Тус тогтвортой санхүүжилтийн хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
“М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!