Уншиж байна ...
Зураг
Зураг

Английн "Ливерпүүл" клубийн довтлогч Диогу Жота 28 насандаа автомашины ослоор өөд болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Английн "Ливерпүүл" клубийн португал довтлогч Диогу Жота Испанид автомашины ослоор амь насаа алджээ. Талийгаач өөрийн төрсөн дүү, 26 настай Андре Жотагийн хамт Испанийн Самора хотын ойролцоо осолдсон гэж орон нутгийн EFE мэдээлэв.

Испанийн "Атлетико Мадрид" клубийн бүрэлдэхүүнд байхдаа 2017 оноос Английн "Волверхэмптон"-д ирсэн португал эр 2020 оноос "Ливерпүүл"-д зүтгэж буй. Үүнээс хойш 97 тоглолтод оролцохдоо 41 гоол оруулжээ.

Мөн Португалийн шигшээд 2019 оноос хойш 36 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулсан юм.

Жота өнгөрсөн зургаадугаар сард олон жил үерхсэн найз бүсгүй Руте Кардосотой хуримласан. Хосууд 2012 оноос хойш үерхэж байгаад 2022 оны долдугаар сард албан ёсоор сүй тавьжээ. Тэд гурван хүүхэдтэй юм.

Талийгаачийн төрсөн дүү Андре Сильва мөн мэргэжлийн хөлбөмбөгчин байв. Тэрбээр Португалийн хоёрдугаар дивизионы багт тоглодог байжээ.

 

Эх сурвалж: BBC