Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг тодруулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад СКАЙтел ГРУПП дахин шалгарлаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Үүрэн телефоны анхдагч оператор СКАЙтел ХХК-ийн хувьд 2004 оноос эхлэн өнөөг хүртэл улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, ажлын байр, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдлаараа ТОП 100 тэргүүлэгчдийн эгнээгээ бататгасаар байна.
Мөн “Шунхлай групп”-ийн 8 компани ТОП 100 шалгаруулалтад шилдгээр тодорч групп компанийн дүнгээр хоёрт эрэмбэлэгдэн амжилтаа бататган өдгөө нийт 7800 гаруй ажилтан ажиллагсадтай Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан урагшилж байна.
СКАЙтел групп-Ирээдүйг өнгөлнө
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!