"Премиум Нэксус" ХК нь Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдлээ. Энэхүү амжилт нь компанийн борлуулалтын орлого, татвар төлөлт, ажил олголт, ашигт ажиллагаа, хөрөнгийн удирдлага зэрэг үзүүлэлтээрээ манлайлж буйг илтгэж байна.
2024 он бол “Премиум Нэксус” ХК-ийн хувьд түүхэн амжилтын жил байж, ашигт ажиллагаанд хүрч, хурдацтай өсөлт, шинэчлэлтүүдийг хийж, Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн онцгой жил байлаа.
2024 оны байдлаар салбар дэлгүүрийн тоо өмнөх оноос 18.98%-иар өсөж, нийт 445 салбартай болж өргөжсөн бөгөөд энэ хугацаанд 59 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилсэн байна. Нийт борлуулалтын орлого 598 тэрбум төгрөгт хүрч, 53.33%-ийн өсөлттэй ажилласан үзүүлэлттэй байна.
Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор CU Pay үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид ердөө 3–5 секундэд төлбөр төлөх, урамшууллын оноо авах, цаасгүй цахим баримт хүлээн авах боломжтой болсон. Үүний үр дүнд CU аппликейшний хэрэглэгчийн тоо 1 саяд хүрч, нийт 8.6 сая цахим баримтыг автоматаар бүртгэж, дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлсний тод илрэл боллоо.
Түүнчлэн 2024 онд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор Цагдаагийн Ерөнхий газар, GS25 байгууллагуудтай хамтран "Соёл Танаас Эхэлнэ" нийгмийн нөлөөллийн аяныг зохион байгуулж, иргэдийн ухамсар, хандлагад эерэг ойлголтуудыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Эдгээр амжилтыг үнэлж Retail Asia Awards 2024-өөс "Convenience Store of the Year – Mongolia" шагналыг хүртсэн нь бүс нутгийн хэмжээнд компанийг хүлээн зөвшөөрсний тод илрэл байлаа.
"Премиум Нэксус" ХК нь CU конвиниенс дэлгүүрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ Монголчуудын өдөр тутмын амьдралд ая тух, бүтээмж нэмэх зорилгоор тогтвортой тэлэлтээ үргэлжлүүлж байна. Бизнесийн дэд бүтэц, үйл ажиллагааны стандарт, удирдлагын тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!