Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП -100 ААН-ийг Монгол Улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас шалгаруулж Монос Улаанбаатар ХХК (Монос эмийн сан) 71-р байрт эрэмбэлэгдэж шилдгүүдийн нэгээр тодорлоо.
"ТОП -100 ААН"-ийг 24 дэх удаагаа шалгаруулж байгаа бөгөөд тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, нийгмийн хариуцлага гэсэн үзүүлэлтүүдээр Монос эмийн сан 9 дэх удаагаа ийнхүү шилдгээр шалгарлаа.
Монгол улсын хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 24 цаг, 365 хоног тасралтгүй зогсож буй Монос Группийн 3000 ажиллагсдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!