Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтрээр замын хөдөлгөөнд оролцож, унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол гарах нь нэмэгдэж байна.
2019-2024 он, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 985 осол бүртгэгджээ. Манай улсад нэвтэрсэн эдгээр шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, жолоочийн эрх, үүрэг, хариуцлага хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд тодорхой зохицуулалтгүй байгаа учраас ийнхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Хуулийн төсөлд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!