Өчигдөр орой 18:30 цагийн орчимд Улаанбаатар хотод нөөлөг салхины үзэгдэл ажиглагдаж, хотын цаг уурын станцууд дээр салхины дундаж хурд 16-17м/с хүрч түр зуур 22-27м/с хүрсэн байна.
Нөөлөг салхи нь хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг байна. Ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас салхины үйлчлэлээр газрын өнгөн хөрснөөс тоос шороо их хэмжээгээр газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан үзэгдэх орчин хязгаарлагдаж, томоохон хэмжээний газар нутгийг хамардаг байна.
Иймд нөөлөг салхины аюулаас болгоомжилж байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!