Өчигдөр өдөр Дорнод аймгийн нутгаар их борооны аюултай үзэгдэл ажиглагдсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал өчигдөр Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар 15-42 мм усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, 6-11 цаг үргэлжилсэн их борооны аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Хамгийн их нь Дорнодын Дашбалбарт 42 мм, Халхголд 37 мм, Хэрлэн болон Гурванзагалд 28 мм бороо оржээ.
Өнгөрсөн хоногт бусад сумдын нутгаар буюу баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.4-14.0 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Хутагт 14.0 мм, Дорнодын Чулуунхороотод 13.0 мм бороо оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!