УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дэд даргаа сонгожээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Иймд бүлгийн удирдлага УИХ-ын гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Энхбатын Болормааг дэд даргаар томиллоо.
Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, ЗГХЭГ-т ажиллаж байсан туршлагатай. 2022-2024 онд Ховд аймгийн Засаг даргаар, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!