Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД идэвхитэй оролцоорой

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш /бямба гараг/ нийслэлийнхэн бүх нийтийн их цэвэрлэгээтэй.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцоно. Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэнэ.

Харин аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ.

Тодруулбал, автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах,  нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм.  

Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулж байгаа юм.

Аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж, бүх нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлэн 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээг хийнэ.

Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.