Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Импортыг орлох эрүүл амттаныг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 30
Сурталчилгаа

Манай улсад хүүхдийн хоол хооронд хөнгөн зууш болгон хэрэглэдэг амттан, тэр дундаа тосонд шарж болгоогүй эрүүл амттан үйлдвэрлэдэггүй, энэ салбар 100% импортоос хараат байсан цаг саяхан. Тэгвэл энэ орон зайг нөхөж “Сатурн Фүүдс” компани анх удаа овьёос, цагаан будаа, эрдэнэ шишийн орцтой чипс, чийз болл, хүүхдийн будаа зэрэг амттануудыг төрөл бүрийн орцтойгоор үйлдвэрлэж эхэлсэн байна.

Хүн төрөлхтний хувьд хамгийн эрүүл хүнсэнд тооцогдож буй овьёос нь эслэг, уураг, В витамин, фолийн хүчил, кальц, төмөр, эрдэс бодисоор баялаг. Эслэгийн агууламж өндөр тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж биеийг хорт бодисоос түргэн хугацаанд цэвэрлэж, дархлааг дэмждэг. Харин цагаан будаанд уураг, цардуул, эрдэс, аминдэм тэнцвэртэйгээр агуулагддаг тул хоол хүнснээс авах илчлэгийг бүрэн нөхөж, эрч хүч нэмэгдүүлдэг хүнс юм. Түргэн шингэцтэй  тул хүүхдийн хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмждэг юм байна. Тиймээс дэлхий даяар овьёос, үр тарианы холимог бүхий төрөл бүрийн амттаны үйлдвэрлэл өссөөр байна.

зураг
 

Гурилгүй, сахаргүй, тосонд шарж болгоогүй  “Tweety” нэрийн чипсийг 7+ сартай нярай хүүхдээс эхлээд хэрэглэж болно. Хүүхдэд харшлах ямар ч нэмэлт орцгүй учраас харшилтай, эмзэг хүүхдэд ч өгөхөд аюулгүй юм.

Хүүхдийн гарт бариулахад эвтэйхэн хэлбэр, хэмжээтэй, аманд ороод шууд уусдаг тул хахах аюулгүй, химийн ямар ч нэмэлт орц, хугацаа уртасгагч, амт үнэр оруулагчгүй, эх орондоо үйлдвэрлэж байгаа учраас импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 60% хямд үнэтэй гээд олон давуу талтай тус бүтээгдэхүүн зах зээлд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж ээжүүдийн сонгох дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон байна.

зураг
 

Харин 12+ сартай хүүхдүүдэд зориулсан гүзээлзгэнэтэй төрөл нь байгалийн цэвэр жимсний хатаасан нунтаг орцтой тул ямар нэгэн өнгө оруулагч хийгээгүй, маш амттай тул хүүхдүүд дуртай иддэг аж.

Сатурн фүүдс ХХК нь хүнсний үйлдвэрүүдийн дэлхийн стандарт болох Нэгдсэн менежментийн ISO9001:2015, Хүнсний аюулгүй байдлын ISO22000:2018 стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн, мөн бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд дэргэдээ микробиологийн лабораторитой цөөхөн хүнсний үйлдвэрүүдийн нэг тул хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болоод чанарын хяналтыг олон үзүүлэлтээр өндөр түвшинд хийдэг байна.

зураг
 

Өнгөрсөн онд НҮБ-ын хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар нийт Монгол хүүхдүүдийн 5 хүүхэд тутмын нэг нь таргалалттай байгаа бөгөөд 2030 он гэхэд Монгол Улсын 5-9 насны хүүхдийн 12 хувь, 10-19 насны хүүхдийн 8 хувь нь таргалалтад өртөнө гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг бүр нялхаас нь буюу бор хоолонд орох үеэс анхаарах шаардлагатайг зөвлөсөн байна.

зураг
 

Учир нь бага насандаа хоол хүнснээс авсан амтлах мэдрэмж насан туршид нь үлддэг . Тиймээс эцэг эхчүүд багаас нь олон нэр төрлийн хоол хүнс идүүлэх, үр тариа, ногоо жимсээр баялаг хүнс сонгож байхыг хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөжээ.

Бор хоолонд орж байгаа хүүхдүүдэд ихэвчлэн бантан, каашыг сонгодог. Харин Сатурн Фүүдс компанийн шинээр зах зээлд гаргаж буй Tweety хүүхдийн кааш нь болсон цагаан будаа, овьёос, үр тарианы орцтой бөгөөд сүү, бүлээн усанд хийн 2 минутын дотор л бэлэн болох тул түгжрэлд, аян замд хаана ч маш богино хугацаанд хүүхдээ эрүүл хооллох боломжийг ээжүүдэд олгосон бүтээгдэхүүн болжээ.  

Эх орондоо эрүүл иргэн өсгөх, эрүүл ирээдүйг бүтээх зорилгоор хөгжүүлсэн эдгээр бүтээгдэхүүнийг бүх томоохон сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна. Тус компани  2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж хүний биед ашиг тустай, эрүүл мэндийг дэмжих, үр тариа,  овьёос, байгалийн жимс, самраар баяжуулсан “Жимстэй овьёос”, “OATLOVER”, гурилын орцгүй нарийн боов, Эгдүүтэй хүүхдийн будааны бантан, нунтаг будаанууд зэрэг нийт 53 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ танигдсан юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ линкээр дараад ороорой.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.