Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын анхны хараа заслын иж бүрэн төв “Solongo LASIK center” монголчууддаа зориулсан онцгой бэлгээ задаллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны хараа заслын иж бүрэн төв “Solongo LASIK center” –SCHWIND eye-tech-solutions компанийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч МОНГОЛЧУУДДАА ЗОРИУЛСАН ОНЦГОЙ БЭЛГИЙГ ЗАДЛАХАД БЭЛЭН БОЛЛОО.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хараа заслын тэргүүлэгч эмнэлэг “Solongo Lasik Center” нь Германы SCHWIND eye-tech-solutions компанитай стратегийн түншлэлийн хүрээнд Мастер гэрээг (Service Agreement) 2025 оны 06-р сард амжилттай байгууллаа. Энэхүү гэрээ нь Монгол Улсад дэвшилтэт лазер технологид суурилсан хараа заслын үйлчилгээний хүртээмж, чанарыг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байна.

зураг
 

SCHWIND – Дэлхийд танигдсан тэргүүлэгч технологи

SCHWIND eye-tech-solutions компани нь зөвхөн хараа заслын лазерын систем болон тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлээр 60 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 180-аад улс орны 2500 гаруй нүдний эмнэлэгтэй хамтран ажилладаг олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгч юм.

зураг
 
зураг
 

Тус компани нь SmartSight технологийг 2020 онд амжилттай нэвтрүүлж, “German Innovation Awards 2021” буюу Германы Шилдэг Технологийн шагналыг хүртсэн. Энэхүү технологи нь бага зүсэлттэй, хурдан эдгэрэлттэй, ухаалаг лазер системийн давуу талуудыг шингээсэн орчин үеийн мэс заслын шийдэл юм.

зураг
 

Solongo Lasik Center – Германы шилдэг технологийн Монгол дахь итгэлт түнш

“Solongo Lasik Center” нь 2023 оны 06-р сараас эхлэн SCHWIND компанийн албан ёсны түншээр сонгогдон, Монгол улсад нутагшуулж тус компанийн дэвшилтэт лазер тоног төхөөрөмжийг ашиглан TransPRK, LASIK, FemtoLASIK болон SmartSight мэс заслуудыг амжилттай хийж ирсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 8700-аад үйлчлүүлэгчдэд нүдний үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээг хийж 1000 гаруй үйлчлүүлэгчдэд хараа засах лазер мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, эмчилгээ, мэс заслын үр дүнгээрээ салбартаа тэргүүлж байна.

зураг
 
зураг
 

Мастер гэрээ – Хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ алхам

2025 06-р сард байгуулсан энэхүү Мастер гэрээний хүрээнд:

  • SCHWIND компанийн мэс заслын хэрэглэгдэхүүнийг тодорхой хугацаанд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэн авах 
  • Тоног төхөөрөмжийг түргэн шуурхай шалгах, тохируулга хийх, засварлах боломж
  • Schwind компанийн хамгийн сүүлийн үеийн программ хангамж болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд давуу эрхтэйгээр хамрагдаж, үйлчлүүлэгчдэдээ үргэлж хамгийн орчин үеийн технологийг санал болгох 
  • Schwind компанийн мэргэжилтнүүдийн зохион байгуулдаг тусгай сургалт, семинарт хамрагдаж, олон улсын стандартад нийцсэн ур чадвараа үргэлж дээшлүүлэх боломжууд нээгдэж ингэснээр  мэс заслын чанар, үр дүнг улам сайжруулах боломж бүрдэж байна.
зураг
 

Хараа засах мэс заслыг хөнгөлөлттэй үнээр хамрагдах ховор боломж

Хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрснийг тохиолдуулан 2025 оны 6-р сарын 30-наас 9-р сарын 30-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд зөвхөн TransPRK болон LASIK мэс заслуудад тусгай хөнгөлөлт зарлаж, иргэддээ ухаалаг, аюулгүй, үр дүнтэй технологиор хараагаа засуулах боломжийг олгож байна. 

зураг
 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Холбоо барих утасны дугаар 77016699
Facebook page: Solongo LASIK Center 
Web: solongolasikcenter.mn
Instagram: lasik.center.mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.