Японы сөрөг хүчний намын дарга эмэгтэйчүүдийг дорд үзсэн агуулгатай үг хэлснийхээ төлөө уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Японы сөрөг хүчний Ард Түмний Төлөө Ардчилсан Намын дарга Юичиро Тамаки бусдыг хүйсээр ялгаварлан гадуурхсан агуулгатай үг хэлснийхээ төлөө өчигдөр олон нийтээс уучлал гуйжээ.

Тэрбээр Мягмар гарагт Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр нам нь яагаад эмэгтэйчүүдийн дэмжлэгийг хангалттай авч чадахгүй байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

“Манай бодлого зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдэд ч өгөөжтэй гэж үзэж байгаа. Гэхдээ тэдэнд үүнийг ойлгох маш хэцүү байгаа гэж би бодож байна” гэж тэр хариулжээ.

Сангийн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Тамакигийн нам иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх амлалт авсан нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй ажилчдын дунд нэлээд дэмжлэг авсныг саяхан хэвлэлээр явуулсан судалгааны үр дүн харуулсан юм.

Харвардын Их сургуулийн магистр Тамаки өчигдөр сошиал хуудсандаа “Би буруу зүйл хэлсэндээ харамсаж, чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Надад эмэгтэй хүнийг ялгаварлах үзэл бодол байхгүй” гэж бичжээ.

Тамаки сүүлийн үед ярьсан зүйлийнхээ төлөө нэлээд хэл аманд орооцолдож байгаа.

Тавдугаар сард тэр засгийн газрын нөөцийн цагаан будааг “нэг жилийн дотор малын тэжээл болох зүйл” гэж хэлээд буруудсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Болд [66.181.179.179] 2025/6/27
Жэндэр яриад.олон.эмэгтэй УИХ.гишүүн.болчихсон.Нэмэр байна уу???
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.150] 2025/6/27
Барууны энэ нэг ялзарсан үзлээс салахад хугацаа их орох нь ээ, улс төр учраас л үгээ залгаж, уучлалт гуйж байгаа болохоос нөгөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чинь хаана байна. Үзэл бодлоо илэрхийлэхгүй дарамтлуулах ыг чинь дарангуйлал, сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг юм, тэр хүний эрх, ардчилал айгаа зайлсан нь дээр. Жендерчид сонсохыг хүссэн зүйлээ сонсдог хийсвэр ертөнцөд амьдарч, өөрсдийгөө хуурч байгаагаа ойлгосон нь дээр. Уурандаа үхэж далд ор гэж надад хэлвэл өөрсдөд чинь адилхан хамаатай шүү
0 | 0 Хариулах
Genz [103.229.122.150] 2025/6/26
Haha manai mongold bl uur shdee ih hurliin darga n inder dre PSDA chin geed suuj bdg tged dahij ih hurald songoogui ch yrunhii said boldgiim!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.215] 2025/6/26
Уг нь эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гээд үг байдаг байлаа. Одоо харин эмэгтэй хүний үс нь богино, ухаан нь урт болсон бололтой байдаг. Үгүйдээ гэхэд ингэж хэлчихээд л эмэгтэйчүүд баясаад алга ташаад байдаг.
0 | 4 Хариулах
Зочин [59.153.112.183] 2025/6/27
Чиний үс богинсоод ухаан чинь эрхтэн болсон байна хурдхан мөргүүлж үхнүү
0 | 0 Хариулах
Igris [202.131.226.86] 2025/6/26
Үнэн л хэлж. Үнэн үг гашуун хха
1 | 2 Хариулах
Зочин [122.218.103.203] 2025/6/26
"Надад эмэгтэй хүнийг ялгаварлах үзэл бодол байхгүй" гэж хэлсэн ч ер нь японы ямар ч эрэгтэй хүний дотор эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл байжил байдагдаа. харин түүнийгээ ил гэргэж байна уу үгүй гэдэг л асуудал байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.109] 2025/6/26
Харваас гомо арчаагүй гөлөг л байна
4 | 2 Хариулах
Зочин [66.181.185.34] 2025/6/26
Чам шиг гомо л байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.37] 2025/6/26
Манайхан очиж Японд хүйсийн тэгш эрх яривал амиа хорлотол нь сэтгэл зүйн дайралт үзнэ дээ. Монголдоо том том ярьж, эрэгтэйчүүдийг дээрэлхэж чадна
5 | 2 Хариулах
Зочин [202.126.91.166] 2025/6/26
ЭРЭГТЭЙ НОЁЛСОН НИЙГЭМ ЮМШДЭЭ ИЙМ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ БАЯН ОРОН БАЙЖ ХҮЙСЫН АСУУДАЛ ЧИНЬ ХЭРЭГ АЛГА АЖЛЫН БАЙРАНДАХ ХҮЙСИЙН ТЭНЦВЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЛАА ЯНЗАЛ ГЭЖ 1990 ОНООС ХОЙШ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС БАЙНГА ЯПОНЫГ ДАРАМТАЛЖ БАЙГАА
4 | 2 Хариулах
Зочин [122.201.31.35] 2025/6/26
Оросууд Украйн руу дайрахад Украйны феминистvvд нь бvгд гадагшаа дvрвэчихсэн. Зеленский эмэгтэй хvн байсан бол бас эх орноо хаяад зугтаах байсан. Эмэгтэйчvvдийг толгой дээрээ гаргаж болохгvйг Хятад, Арабууд бол сайн мэдэж бга.
1 | 0 Хариулах