Soyolj Mall нь хэрэглэгчдэд зөвхөн уламжлалт дэлгүүрийн шоппинг биш амралт, зугаа, амьдралын хэв маягийг цогц байдлаар мэдрүүлэх худалдаа, үйлчилгээг цогцлоосон орчин үеийн худалдааны төв юм. Бидний зохион байгуулж буй Summer Sale хямдрал, OUTDOOR CAMPING EXPO- 2025 аяллын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байгаа өдрүүдийг та бүхэн алгасалгүй хүрэлцэн ирэхийг урьж байна.
Soyolj Mall нь энэ зуны хамгийн том бодит хямдралыг зарлаж байгаа бөгөөд 2025 оны 6-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тус худалдааны төвд байрлах бүх дэлгүүрүүд 20%-80% хүртэлх хямдрал зарлах бөгөөд брэндийн хувцас, гутал, гоо сайхан, гэр ахуйн бараа, гэр ахуйн цахилгаан бараа болон аяллын хэрэгслүүд гэх мэт таны хэрэгцээнд нийцэх бүх төрлийн бүтээгдэхүүн хямдралтай үнээр худалдаалагдана.
Хямдралын арга хэмжээний үеэр хэрэглэгчдэд зориулсан сюрприз хөтөлбөрүүд, гарын бэлэг, сугалаат урамшуулал, зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Soyolj Mall-ийн 5-р давхарт экспо зааланд зохион байгуулагдах OUTDOOR CAMPING EXPO 2025 арга хэмжээ нь аялал, кэмпинг болон агаар салхинд амрах амьдралын хэв маягт дурлагчдад зориулсан бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр санал болгоно. Энэхүү экспод нийт 35 гаруй оролцогчид аяллын хэрэгсэл, загасчлал, майхан, аяллын хоол хүнс, спортын дагалдах хэрэгсэл санал болгох бөгөөд хэрэглэгчдэд нэг дороос бүх төрлийн шинэлэг бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг олгоно.
Түүнчлэн, экспо-д хүрэлцэн ирсэн зочдод:
🎁 Гарын бэлэг
🎟 Сугалаат тэмцээн
🎲 Хөгжөөнт тоглоомууд зэрэг олон төрлийн урамшуулал хүлээж байна.
📅 Хугацаа: 2025.06.27–29
📍 Байршил: Soyolj Mall, Улаанбаатар
🌐 facebook.com/soyoljmall
Soyolj Mall – Let’s Shop Eat Play
Борлуулалт, маркетингийн алба
📧 marketing@soyoljmall.mn
📞 7777-5040
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!