15:18 2025/06/24
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр манай намын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага авахыг хүсэж байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхлэхээс Ардчилсан Намын бүлгээс тодорхой хэмжээний зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд дахин ярилцах шаардлага байна. УИХ бол ойлголцлын талбар гэж болно. Олон олон хууль дээр ойлголцол хэрэгтэй" хэмээн ярив.
Тус хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Амарбаясгалан Ардчилсан Намын бүлэгт ажлын нэг өдрийн завсарлага өгөв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 14:00 цагт эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
15:09 2025/06/24
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд тусгаснаар:
15:18 2025/06/24
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр манай намын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага авахыг хүсэж байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхлэхээс Ардчилсан Намын бүлгээс тодорхой хэмжээний зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд дахин ярилцах шаардлага байна. УИХ бол ойлголцлын талбар гэж болно. Олон олон хууль дээр ойлголцол хэрэгтэй" хэмээн ярив.
Тус хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Амарбаясгалан Ардчилсан Намын бүлэгт ажлын нэг өдрийн завсарлага өгөв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 14:00 цагт эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!