Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг МОНЦАМЭ агентлагийн даргаар Х.Энх-Оршихыг томилсон байна.
Х.Энх-Орших нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байжээ.
Түүнийг томилсон тушаал гарсан бөгөөд ирэх Даваа гарагт ажлаа хүлээн авах юм байна.
Ташрамд дурдахад, тус агентлагийн дарга Э.Содонтогос өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд түүний талаар ажилчид нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан гомдол гаргаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!