Маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Бямба гараг болон зургаадугаар сарын 22-ны Ням гарагт Төв аймгийн Баянжаргалан сумын зарим айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийх тул хэрэглээгээ зохицуулахыг "УБЦТС" компаниас зөвлөлөө.
Засварын ажил хоёр өдөр дараалан 11:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Нийслэл хотод амралтын өдрүүдээр цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар хийхгүй.
2025 оны зургаадугаар сарын 21, 22-нд цахилгаан эрчим хүч тасрах байршлууд:
"УБЦТС" ТӨХК нь Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.
Зургаадугаар сард цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар хийх дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!