Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Одооноос эхэлж харшлыг март

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад 4 хүн тутмын нэг нь харшилтай байдгаас тэдний 68% шарилж, 30% лууль зэрэг зэрлэг ургамал буюу хогийн ургамлаас харшилдаг. Харшил нь удамшдаг тул, аав ээжийн  аль нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50% байдаг нь сүүлийн жилүүдэд харшил нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан болж байна.

Харшлын үед сэтгэл гутралын эрсдэл 50%-аар нэмэгдэж, нойргүйдэл, түгшүүр ихсэн, анхаарал төвлөрөл буурдаг. Харшлын ид үед Брезол эмийг 50 өвчтөнд 4 долоо хоногийн турш уулгахад харшлын зовуурь бүрэн намдаж, цусны шинжилгээгээр харшлын  эсийн (эозинофил) тоо буурсан нь судлагдаж байв.

Өглөө сэрэхэд л хамар битүүрч, нус гоожин, найтааж байна уу? Нүд хамар загатнаж, шөнө ч тайван унтаж чадаагүй. Гэрээс гарахад л ургамлын тоосонцор, тоос шороо, хуурай агаар бүхэн харшлыг хүндрүүлж зовоож стресстүүлж байна уу? 

Харшил гэдэг нь хүний биеийн хариу үйлдэл нь хэт мэдрэг болсноор эхэлдэг. Биеийн дархлааны урвал өөрчлөгдөж хэт мэдрэгшсэн байдал юм. Хэрэв эцэг эх нь хоёул харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75% байдаг. Амьдрах орчны тоос шороо ихтэй, агаарын бохирдолтой, антибиотикийн хэрэглээ өндөр, шим тэжээлгүй хооллолт гээд олон шалтгаанаас шалтгаалан харшлын зовуурь нэмэгддэг.

4-9 сарыг улирлын шалтгаант ургамлын тоосны харшлын үе гэж үздэг. Ялангуяа 5-7 сард үет ургамлын тоосноос харшил нэмэгддэг. 7,8  дугаар сард хооронд шарилж, луулийн зэрэг зэрлэг ургамлын харшил нэмэгддэг.   Та юунаас харшилж байгаагаа мэдэхийн тулд харшлын зовуурь эхлэхээс өмнө арьс болон цусаар шинжилгээ өгч харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил эхэлсэн үед сорил тавиулбал дархлааны урвал хэт идэвхэжсэнээс болоод буруу буюу хуурамч эерэг гарах тохиолдол байдаг.

Ургамлын харшлын шинж тэмдгүүдэд:

  • Хамар битүүрэх, найтаах
  • Нүд загатнах, улайх
  • Тууралт гарах
  • Хамар, хоолой загатнах,
  • Ойр ойрхон хүчтэй найтаалгах зэрэг байдаг.
  • Харшил хүндэрсэн тохиолдолд хоолой сэрвэлзэх, ханиах, амьсгал авч чадахгүй болох шинжүүд ордог.

Судалгаагаар харшилтай хүмүүсийн дунд:

  • Сэтгэл гутралын эрсдэл 50%-аар өндөр
  • Нойргүйдэл, түгшүүр илүү түгээмэл
  • Анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж мэдэгдэхүйц буурсан байдаг.

Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Дархлаа систем хэт хариу үйлдэл үзүүлж байхад төв мэдрэлийн тогтолцоо ч мөн адил хэт идэвхжиж, сэтгэл зүйн тэнцвэр алдагддаг.

Харшил болон стрессээс сэргийлэхийн тулд Харшлаас сэргийлэх багцыг хэрэглээрэй. 

  • Септилин – дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ. 
  • Брезол нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, үрэвслийн эсрэг дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй. 

Хослуулан хэрэглэснээр : 

  •  Харшлын давтамж, хүчтэй илрэл багасна 
  •  Дархлааг тогтвортой дэмжинэ 
Зөвлөмж: Брезолыг өглөө, орой 1 ширхгээр, Септилинийг өдөрт 2 удаа ууна. Зуны улиралд 1-3 сар хэрэглэснээр харшлаас сэргийлж, хүндрэлийг багасгана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.