Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Мөнххуяг томилогджээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг томилогджээ.

Тэрбээр хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, эрүүгийн ахлах мөрдөгч, Санхүү, аж ахуйн албаны Төлөвлөлт, дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Архангай аймгийн цагдаагийн газрын дарга, Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан туршлагатай.

Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг нь цагдаагийн байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.