• 6 сарын 10, Мягмар

"Явган хүний замын шинэ чулуун хавтангууд барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй" гэж амлав

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчлэх ажлыг дөрвөн ААН гүйцэтгэж байгаа бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байгаа гэнэ.

Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй, алхахад саад болохгүй. Явган хүний замыг шинэчилсний дараагаар тухай бүрд нөхөн тарилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж. Одоогийн байдлаар 10 дугаар хороолол орчимд явган хүний замыг чулуун хавтангаар солих ажил үргэлжилж байна.

Түүнчлэн төв зам дагуух автобусны буудлыг хажуугийн зогсоолгүй болгож хайрга, чулуу асгасан талбайд барзгар гадаргуутай чулуу суурилуулж эхэлжээ.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах бөгөөд есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлсэн бол үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгааг албаны хүмүүс мэдээлэв.