• 6 сарын 10, Мягмар

"Шинжлэх ухаан, соёлын салбарын идэвхтэй, баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батжин бэхэжнэ гэдэгт итгэж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен "Монгол Улсад айлчлал хийхийг урьсанд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад ийнхүү төрийн айлчлал хийж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.

Энэхүү айлчлал нь Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.

Түүнчлэн 30 гаруй жилийн тэртээ ардчилал, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн Монгол Улсын замналыг манай улс үнэлэн сайшааж буйн нотолгоо юм.

Үзэсгэлэнт Монгол Улс газарзүйн хувьд биднээс алс хол, геополитикийн эрс ондоо, амаргүй нөхцөл байдалд байдаг хэдий ч Австри, Монгол Улс улс төр, нийгэм, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтолцооны нийтлэг үнэт зүйл, үзэл санаатай билээ.

Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Дэлхийн олон цэгт нөхцөл байдал хурцдаж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн, тэмцэл өрнөж, энгийн ард иргэдэд хохирол, зовлон учруулж байна.

Европт оршиж буйн хувьд ОХУ-ын Украины эсрэг хийж буй түрэмгий дайн бидний санааг хамгийн ихээр зовниож байна. Энэ нь нэг талаас аюулгүй байдалд, нөгөө талаас эрх чөлөө, ардчилал болон хүний эрх зэрэг бидний үнэт зүйлт тогтолцоонд заналхийлж байна.

Үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх, ардчиллын суурь зарчимд тулгуурласан тогтолцоо тууштай оршин тогтнох баталгаа үгүй бөгөөд энэ нь асар их үнэ цэнтэйг бид бүхэн өөрийн улсын түүхээс сайн мэдэх билээ.

Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаар биш харин анд нөхөд, үзэл санаа нэгтэй түншүүдтэй хүч чармайлтаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна.

Учир нь, гагцхүү хамтдаа байж, тухайлбал, худалдааны ойр дотно түншлэл, дипломат нягт харилцаа, бат бэх суурь үнэт зүйлс зэргээр хүчээ нэгтгэснээр бид илүү хүчирхэг байж чадна.

Дэлхий дахинаа нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна. Эдгээр нь үнэт зүйлээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах хүч чармайлтаа нэмэгдүүлэх, олон улсын худалдааны эргэлтийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг бүх талын асуудалд хамааралтай юм.

Үүнтэй холбогдуулан НҮБ болон Вена хотноо төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд явуулж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Тухайлбал, Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь идэвхтэй оролцоо  нь онцгой үлгэр дуурайлал болж байна.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бид олон жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Бид хоёр талын хамтын ажиллагааг ч мөн эрчимтэй өргөжүүлж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр олон чухал хэлэлцээр, тунхаглалд гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм. Миний бие үүнд маш их баяртай байна.

Шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааны талаар мөн дурдахыг хүсэж байна. Эдгээр салбарын идэвхтэй, баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батжин бэхэжнэ гэдэгт итгэж байна. Соёлын салбарын олон төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирсэн байгаа. Ойролцоогоор 800 орчим монгол оюутан Австри улс, тэр дундаа Вена хотод суралцдаг. 

Бидний энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдгээр салбарын өндөр түвшний төлөөлөгчид бидэнтэй хамт Монгол Улсад ирээд байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх онцгой чухал боломжийг бүрдүүлж байна.

Хурдацтай урагшилж буй өнөө цаг үед хамтдаа уулзаж, ярилцахын үнэ цэнийг чамлан орхигдуулж болохгүй гэж би боддог. Соёл, шинжлэх ухааны салбарын онцлог нь улс орнуудыг улам бүр ойртуулдгийг бид мэдэх бөгөөд үр шимийг нь мөн хүртэж байдаг. Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй санал санаачилга дэвшүүлж, яриа хэлцэл өрнүүлэхийг Та бүхэнд уриалж байна.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихийг бүтээж, ололт амжилтаар дүүрэн байжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улс илүү их амжилтад хүрэх арвин их нөөц, бололцоотой. Үүнд би итгэл төгс байна.

Монгол Улсын энэхүү амжилтын замналд Австри Улс түнш улсын хувьд хамтдаа алхаж, худалдааны түнш, олон улсын харилцаан дахь хамтрагч, мөн судалгаа, шинжлэх ухааны салбарыг дэмжигч байж, бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Тиймээс бизнесийн томоохон бүрэлдэхүүн бидэнтэй цуг ирсэн.

Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал үүнд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Эрхэм хүндэт, Ерөнхийлөгч өө, бид бүхнийг найрсаг дотноор хүлээж авч, нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.134] 2025/5/27
Оросын эрлийз байж, Оросын эсрэг дуугарах юм.
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👹 [79.116.167.218] 2025/5/26
Тогтвортой хөгжлийн зорилтууд, тогтвортой хөгжил,,шинэ сэргэлт, алсын хараа, ногоон хөгжил....гм үг хэллэг хэрэглэж байгаа бол сатаануудын даалгавраар ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй!!! Тогтвортой хөгжил, ногоон хөгжил гэдэг нь жирийн иргэд тогтвортой гоё хөгжөөд ногоон гоё орчинд жаргана гэсэн үг биш юм!!! Тогтвортой хөгжил гэдэг нь элитүүд нэртэй сатаануудын бүх дэлхийг захирах план нь юм!! Ногоон хөгжил гэдэг нь хүмүүсийг бэлчээргүй малгүй болгож (байгалийн эко байдлыг сэргээх гэсэн үгээр)хорлох хорон террорист ажиллагаа юм! Малын мах идүүлэхгүй хиймэл хортой мах хүнсээр хангаж хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын төлөө ажиллаж байгаа ба үүнийг тогтвортой хөгжил буюу ногоон хөгжил гээд байгаа шүү дээ
0 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👹 [79.116.167.218] 2025/5/26
Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд   CO2  ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыгэкспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!!
0 | 1 Хариулах