1972 онд хөөргөсөн Зөвлөлтийн сансрын хөлөг удахгүй дэлхийн хаа нэгтээ унаж магадгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1970-аад оны үед Сугар гарагт буух зорилготой байсан ч бүтэлгүйтсэн Зөвлөлтийн сансрын хөлөг удахгүй дэлхий дээр унах гэж буйг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Хагас тонн жинтэй энэхүү металл дэлхийн агаар мандалд хаагуур орж ирэх, газарт хүрэхдээ хэчнээн хувь нь шаталгүй үлдэхийг хэлэхэд эрт байгааг сансрын хог хаягдал судлаачид хэлж байна.

Нидерландын судлаач Марко Лангброк хөлгийг тавдугаар сарын 10-ны орчим агаар мандалд орж ирэхдээ 242 км/цаг хурдтай байна гэж тооцоолжээ.

“Эрсдэлгүй гэж хэлж чадахгүй ч хэт санаа зовох шаардлагагүй” гэж Лангброк хэлсэн байна.

Учир нь хөлөг харьцангуй жижиг хэмжээтэй тул агаар мандалд бүрэн шатахгүй байсан ч үлдэгдэл нь унахдаа манай дэлхийд жил бүр хэд хэдэн удаа тохиолддог солир унахтай адил нөлөө үзүүлэх гэнэ.

“Эрсдэл нь хүн амьдралынхаа турш аянгад ниргүүлэх эрсдэлээс ч бага” гэж Лангброк дүгнэжээ.

Зөвлөлт Холбоот Улс 1972 онд Космос 482 нэртэй сансрын хөлөг хөөргөсөн нь Сугар гарагийг судлах зорилготой байсан байна.

Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас хөлөг дэлхийн тойрог замаас гарч чадаагүй ажээ.

Хөлгийн ихэнх хэсэг арван жилийн дотор дэлхийн агаар мандалд орж ирээд устсан юм байна.

Харин нэг метр диаметртэй бөмбөрцөг хэлбэрийн капсул нь сүүлийн 53 жилийн турш зууван хэлбэртэй замаар дэлхийг тойрон эргэхдээ аажмаар өндрөө алдаж байжээ.

Сугар гарагийн нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг атмосферийг зүсэх чадвартай байхаар тооцож бүтээсэн тул дэлхийн агаар мандалд бүрэн шаталгүй үлдэх магадлалтай юм байна.

Гэхдээ олон жил тойрог замд байсан тул хамгаалалтын гадаад бүрхүүл нь нэлээд муудсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [175.126.209.148] 2025/5/5
Хагас тонн жинтэй, унах хурд 242 км/цаг юм бол юунд нь ингэж сүр болоод байдаг юм. 60 тонн жинтэй, унах хурд 1000 км/цаг онгоцнууд унаад аймаар сүйрэл болдог билүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/5/5
Сансарт тэргүүлэгч гүрэн гэж мундаг ч юмаа даа. Аль 70 онд нисгэсэн аппарат үүргээ амжилттай гүйцэтгээд эргээд эх дэлхийдээ ирж бна шүү дээ. Агуу улс гэж агуу л байх юм даа. Сансарт болон , пуужингийг технологиор Орос АНУгаасаа 30 жилээр түрүүлж явдаг гэдэг нь туйлын үнэн бөлгөө.
1 | 2 Хариулах
Зочин [175.126.209.148] 2025/5/5
Хаха үүргээ амжилттай биелүүлсэн гэж шссссс. Сугар луу нисэх гээд бүтэлгүйтээд тойрог замаасаа гарч чадаагүй. Оросыг магтах болохоороо юуг ч хамаагүй /Агуу Орос хүүхнүүд нэг шөнийн дотор ... гээл эхлээч. Жаал халъя л даа/
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.63] 2025/5/5
Ээ нар
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.139] 2025/5/4
Гай болж гомо Чойрын толгой дээр унаж мэдэхээр байна. Чойр эртхэн явж ижил найзуудтайгаа ертөнцийн жаргалаа эдлэнэ үү. Цаг хугацаа чамайг хүлээхгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/5/4
ene hog ravdan guain duhan deer unahaar l tolog buugaad irlee.tegeheer ravdan guai tuul goliin hovoon deer zun ochij hevteh hereggyi gej tolog buulaa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.51] 2025/5/4
Гэмгүй нэгэнд гай бололгүй, оросдоо л унаасай даа
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.180] 2025/5/4
МЭРГЭ ТӨЛГӨӨР ЧИНИЙ ТОЛГОЙ ДЭЭР БУУНА ГЭЖ ГАРААД БАЙХ ЮМ
0 | 3 Хариулах
Зочин [103.242.47.254] 2025/5/4
хагас зууны өмнө ийм технолгид хүрсэн байсан гэхээр бас л гайхалтай шүү,
0 | 3 Хариулах
💩 [66.181.189.218] 2025/5/3
solir shig hailaad alga bolchihdog yumlda,harin hujaanuud hiisen hog bol aimshigtai ih bg
0 | 0 Хариулах
Зочин [193.189.100.206] 2025/5/3
Энэ улс бүткүээ яана даа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.14] 2025/5/3
Yajin
0 | 1 Хариулах
Зочин [185.220.100.242] 2025/5/3
нүдэн дээр чинь устаж мөхөж байгаа биздээ нүдээ тэвхдээд хардаа хаха
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.10] 2025/5/3
оросуудын зөндөө ийм тагнуулын зориулалттай хог сансарт байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.182] 2025/5/3
Өөдөө шидсэн чулуу, путины толгой дээр унаасай
10 | 1 Хариулах
Зочин [122.201.31.242] 2025/5/3
Гай болж Цагаан ордон др унаж айж цочсон Америкчууд Оросууд цөмийн пуужин харвачихлаа гэж бункер хоргодох газартаа орцгоож бөөн шуугиан дэгднээ
0 | 10 Хариулах
Зочин [103.168.34.100] 2025/5/3
Аргаа барсан хүүхдээс ч доор сэтгэхүйтэй оркууд бачимдаад баларч байнаа, хий мөрөөдөөд ккк
6 | 0 Хариулах
Зочин [59.153.86.14] 2025/5/3
Bolomjgui Ydg bombog bn geed ilruuleh tusgai radar bdyshde Tsagaan ordon deer unah magadlal ni eregtei hun jiremslehtei tentsuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.39] 2025/5/3
Яг монголчуудын, тэр тусмаа равдан пясдаагийн дээр унаасай🙏🙏🙏🙏🙏🙏🙏
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.242] 2025/5/3
Япончууд ойчсон хиймэл дагуул, хөлгийг устгах технологи гаргачихсан л юм байна лээ ш дээ. Тэрнээрээ устгачихгүй юу.
0 | 1 Хариулах
Эх оронч [103.168.34.164] 2025/5/3
Өмхий оросууд хаа явсан газраа гай болох юм даа. Хурдхан мөхөөсэй!
10 | 8 Хариулах
ЗОЧИН [66.181.176.170] 2025/5/3
НАСАГИЙН ХЭД ХЭДЭН ЮМ УНАСАН. ХЯТАДЫХ БАС ХАА НЭГТЭЭ УНАХ СУРАГ БАЙСАН. ЯГ ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР НЭГ ТАЛЫН ӨНЦГӨӨР ХАНДАХ НЬ БУРУУ ЮМ.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.236] 2025/5/3
ЭЛОН МАСКИЙН САНСАР ОГТОРГУЙН ХӨЛӨГ БҮТЭЭХ АЖИЛ АЛЬ ЖИРИЙН ПРОГРАММИСТ БАЙХААС ЭХТЭЙ, ҮҮНД НЬ СЕРГЕЙ КОРОЛЕВИЙН БҮТЭЭЛҮҮД МАШ ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ МАШ ОЛОН ХЭВЛЭЛД БИЧСЭН НЬ БИЙ. СҮҮЛД СЕРГЕЙ КОРОЛЕВИЙН ГЭРБҮЛ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН БАЙДАГ. .... ГЭХДЭЭ ФОН БРАУН, СЕРГЕЙ КОРОЛЕВИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЙХАМШИГ ӨӨРСДИЙНХ НЬ БҮТЭЭЛ ҮҮ ГЭВЭЛ БАС ЭРГЭЛЗМЭЭР. УЧИР НЬ АНАНЕРБЕГИЙН ГЭХ 3-Р РЕЙХИЙН ГАРДАН УДИРДСАН НУУЦ ЭКСПЕДИЦ, МӨН КОЗЛОВЫН УДИРДСАН ТӨВД ДАХЬ НУУЦ СУДАЛГААНЫ АЖЛУУДАД ЭРТНИЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ИЖ БҮРЭН НООРОГ ЧЁРТЕЖ ОЛДСОН ГЭЖ ҮЗДЭГ. ВЕДИЙН СУДАРТ ГАРДАГ ВИМАНА ГЭХ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЙЛБАР, ЗУРАГ, ХЭРЭГЛЭХ ТҮЛШ ЗЭРЭГ МЭДЭЭЛЛИЙГ ТӨВД САНСКРИТ ХЭЛНЭЭС БУУЛГАЖ АВЧ. ОДОО ЭДГЭЭР МАТЕРИАЛУУД КГБ БА РЕЙХСТАГИЙН НУУЦ АРХИВААС ГАРЧ, ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛСОН БАЙНА.
2 | 1 Хариулах
Зочин [109.70.100.69] 2025/5/3
Энэ өмхий хулмасууд хаа газар гай болж явах юмаа өөрсдийнх дээрээс унах биз. Путкагийн бункерын дээрээс уначихвал ч.
6 | 2 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/3
Чойр нь Элон Маскыгаа өөрөө зохион бүтээдэггүй хэрнээ дэлхийн гавалуудыг нэгтгэж динамик синержи үүсгэж чаддаг маш ховор удирдагч менежер гэж боддог бөлгөө.
4 | 5 Хариулах
Зочин [122.201.31.236] 2025/5/3
САНСАР СУДЛАЛ ГЭХ НЬ ХААШАА ЮМ. ОДОН ОРОН ГЭВЭЛ АЛЬ МЭӨ 5,000 ЖИЛЭЭС ЭХЛЭНЭЭ ХӨ. ЭРТНИЙ МАЯА ОМГИЙН НӨГӨӨ 2012 ОНЫ ДЭЛХИЙ СҮЙРЭХ ДУГУЙ ЧУЛУУН ХУАНЛИАС ЭХТЭЙ ЮМ ШҮҮДЭЙ. ..... ЭРТНИЙ ГРЕКИЙН АНТИКИТЕРИЙН МЕХАНИЗМ ГЭЭЧ ОДООГИЙНХООР БОЛ ПРОЦЕССОР ОЛДСОНООР ОДОН ОРОН СУДЛАЛ, ОД ГАРИГСИЙН ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ ТООЦООЛОЛ МЭӨ ҮЕД Ч ЯМАР НАРИЙВЧЛАЛТАЙ БАЙСНЫГ ИЛТГЭЖ БАЙДАГ.
1 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/3
Вон Браун, Сергей Королев, Элон Маск нар бол хүн төрөлхтөнийг сансарыг нээхэд чиглүүлж өгсөн буянтай эрхэмүүд бөлгөө
3 | 3 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/5/3
Энэ гурав бол герман, украйн, англи хүмүүс. С.Королевоос дутахгүй нэг гавьяатай хүн бол Глушко. Глушко бас л украйн хүн.
4 | 0 Хариулах
Зочин [109.70.100.69] 2025/5/3
5.9нд цусан талбай дээр алуурчдын дээр дэлбэ буугаасай.
15 | 5 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/3
Тэгвэл Укр гэдэг улс 1 мин устаж үгүй болохоо мэдэж бгаа тул тийм ёом болдоггүй ёом коногоо бага үз миний хүү вахаха
2 | 7 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/3
Ану технологио ахуйн хэрэглээнд сайн нэвтрүүлж чадсан бдаг ч Русс ижил хэмжээний технологитой хэрнээ маруухан нэвтрүүлсэн бдаг. Гэвч 2 уул хүн төрөлхтөний технологийн түүхэнд ахиц авчирсан буйнтай 2 бөлгөө
2 | 5 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.15] 2025/5/3
Дэлхийн анхны сансар судлал германд үүсчээ! Харин оросууд бүх технологийн хуулбарласан иванууд юм ! Ак47 гоомой эхлээд бүх зүйл германых!
13 | 5 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/3
Ану германаас хуулбарлаад зогсохгүй инженер, зохион бүтээгчидтэй ашигласан бдаг бөлгөө
5 | 2 Хариулах