Төрийн албан хаагчид сургалт, хөгжлийн оновчтой зохицуулалтыг хүсэж байна

Редакцын бус нийтлэл
2025 оны 5 сарын 2
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт энэ сарын 1-2-нд зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөн өнгөрөгч сард Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймагт болж, эдгээр зөвлөгөөнд 13 аймгийн бүх сум, тосгоны төлөөлөл болсон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцоод байна.

Төрийн албан хаагч, тэр дундаа аймаг, суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсох зорилготой бүсийн зөвлөгөөний үеэр хамгийн их давхардаж буй санал нь сургалт, хөгжлийн асуудал байв. Төрийн албан хаагчид нэг үеэ бодвол цалин нэмэгдэж, орон нутгийн урамшуулал авч эхэлсэн боловч сургалт, хөгжил орхигдож байна гэх саналыг хэлж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах ёстой гэж заасан байдаг ч бодит байдал дээр зүүн бүсийн 14 мянга гаруй албан хаагчдын 34 хувь нь мэргэшүүлэх сургалтад хамрагджээ. Энэ бол хангалтгүй тоо юм. Мэргэшүүлэх сургалтаас гадна бусад төрлийн сургалтад хамрагдах боломж ялангуяа суманд ажиллаж буй албан хаагчдад хомс байдаг.

зураг
 

Зөвлөгөөнийг зохион байгуулагч Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнгөрөгч 2-3 дугаар сард 330 суманд ажилласан бөгөөд төрийн албан хаагчдын суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлт их байгааг анзаарч, эдгээр бүсийн зөвлөгөөний нэг өдрийг бүхэлд нь сургалт, хөгжлийн хөтөлбөртэйгөөр зохион байгуулж байгаа юм байна.

зураг
 

Ж.Саруултөгс /Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/

- Хэнтий аймгийн хэмжээнд 5250 төрийн албан хаагчид жилд 20 квот ирдэг. Ирсэн квотод аль болох хүртээмжтэй хуваарилахыг хичээдэг. Сүүлийн 5 жилд 100 гаруй хүн л хамрагдаад  байна. Иймд аймаг дотоод нөөц бололцоогоо ашиглаж 14 хоногт нэг удаа “Нэг цаг- Нэмэх цэнэг” гэсэн хичээлд төрийн албан хаагчдаа хамруулж байна.  Сургалтаа хувийн хэвшлийн сургалтын төвийн багш нар, удирдлагын академийн багш нартай хамтран зохион байгуулдаг. Гэхдээ энэ цахим сургалт хүртээмжтэй мэт боловч танхимын сургалтын дайнд хүрдэггүй. Тэгэхээр хуульд заасан заалтаа хэрэгжүүлэхийн тулд квотоо нэмэгдүүлэх бодит шаардлага байна.

зураг
 

М.Оюунтөгс /Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/

- Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх сургалт улсын төсвийн санхүүжилтээр удирдлагын академиар дамжин хэрэгждэг. Удирдлагын академийн квотоос гадна байгууллага өөрийнхөө зардлаар сургах боломжийг хуульд тусгаж өгсөн ч энэ заалт Төрийн хэмнэлтийн тухай хууль, бусад төсвийн тухай хуультайгаа зөрчилддөг. Тухайн төрийн байгууллага зардлынхаа хоёроос дээш хувийг албан хаагчдаа мэргэшүүлэх сургалтдаа зарцуулж байвал зөв байгууллага гэсэн ойлголт байдаг. Харин Сүхбаатар аймгийн хэмжээнд хамгийн их сургалтдаа мөнгө зарцуулсан байгууллага нийт зардлынхаа 0.2 хувийг зарцуулсан байгаа юм. Үүнээс дээш төсөвлөвөл хууль зөрчинө. Үүнтэй холбоотой сургалтыг аль болох цахим руу шилжүүлж байгаа нь нэг талаар хүртээмжтэй мэт боловч нөгөө талдаа үр дүн муутай байна.

зураг
 

Э.Нандин-Эрдэнэ  /Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/

- Дорнод аймгийн тухайд жилдээ 10-20 төрийн албан хаагч мэргэшүүлэх сургалтад хамрагдах квот ирдэг. Энэ квот нь шинээр төрийн албанд ажиллахаар орж буй хүмүүсийг жигд мэргэшүүлэх боломжийг хааж, төрийн албан хаагчид хоцрогдож байна гэх шүүмжлэлийн эх үндсийг тавьдаг. Дорнод аймгийн хэмжээнд тухайн жилд шинээр томилогдож буй болон дунд хугацааны төрийн албан хаагчийн сургалтад суух ёстой орсон төрийн албан хаагчдын 10 хувь нь ч хамрагдаж чаддаггүй. Төрийн албан хаагчийн албан тушаалтны тодорхойлолтод заасан ур чадвараа нэмэгдүүлж, карьераа өсгөхийн тулд дунд хугацааны сургалтад өөрөө төлбөрөө төлөөд хамрагдъя гэх санал ихээр гардаг. Гэвч байгууллагаас дэмжих, ажлаасаа чөлөө авах гээд асуудал ихтэй.

Нэг талаар төрийн албан хаагчдаас ур чадвартай байхыг шаардаж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд сурч, хөгжих заалт оруулчхаад, нөгөө талдаа энэ боломжийг нь хуулиар хязгаарлаж байгааг зөвлөгөөний төлөөлөгчид асуудал болгон дэвшүүлж байлаа. Тиймээс сургалт, хөгжлийн оновчтой зохицуулалтыг хууль тогтоомжийн шинэчлэлд тусгаж өгөхийг хүсэв. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бүсгүй [103.212.116.156] 2025/5/4
Баруун гар талаас 2-т сууж байгаа бүсгүй гуя хастайгаа уялдуулан цээжээ нүцгэлсэн бол хувцсалалт нь бүр гоё байх байлаа. хахаха. Төрийн албан хаагчид хувцаслалт дээрээ анхаарах хэмжээний боловсрол мэдлэгтэй байвал сайн шүү.
0 | 0 Хариулах
pp [103.168.34.100] 2025/5/2
Төрд цагаа бүртгүүлж, цалин авдаг хүмүүсээ багасгаач ээ,Юун одоо нөгөөдүүл нь нэмж сурна ч гэх шиг, Төрд сурах байтугай ажлын маш өндөр түвшинд бэлтгэгдсэн хэдхэн хүнийг маш сайн цалингаар хангаж Төрд ажиллуулдаг болсон цагт л Улс хөгжинө,Хамгийн шилдэг хүмүүс Төрд ажилладаг систем алга,НАМ дагасан далдага болгон Төрд орохоор Улс хөгжихгүй хувийн хэдхэн секторийг байдгаар нь дарж дарамталж байна олох орлого хийх ажил бүрийг нь хаана, Ер нь нэг л бишээ,
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.234] 2025/5/2
аймгийн төвүүдээ хот шиг хот болгоод ажлын байр үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлэх ёстой энэ өмхий улаанбаатарт багтах шингэх арга байхгүй орон зайгаа тэлээд өг
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.90] 2025/5/2
Бүтээмжээ сайжруулах хэрэгтэй. Ганц дутагдал бол олон хүн ажиллаад зардал цалин их гаргаад бага бүтээмжтэй бна. Тухайлбал 3 хүн тутмын нэг нь л жинхэнэ сайн чадварлаг ажилладаг. Тиймээс гэрээт ажилтны системээр ажиллуулбал зохистой.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.223] 2025/5/2
Сурч дуусах болоогүй юу,түшмэлийн шат шатны сургалтаа төгссөн хүмүүс ажилдаг байж бөөн зардал. Чанаргүй сургалт сэм нойр,сэм найр,сэм хайр болоод бэлэг цуглуулаад явхаа зогсоо. Нэг сэдвээр хичнээн олон удаа сургалт хийдэг юм бэ...
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.173] 2025/5/2
Эдэнд юу ч заагаад нэмэргүй. Зардлын гарц. Бүгд цүнх баригч нар!!!
2 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2025/5/2
Бүгд малнууд. Орчлонгийн цаг хугацаа өнгөрөөх гэж ядсан суудал бөглөсөн шаарнууд
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.200] 2025/5/2
бөөн малнууд ахын эхнэрийн дүүгийн найзууд айн.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/5/2
ЖИГТЭЙХЭН МЭДДЭГ ЧАДДАГ ГЭЖ ЭНЭ МАН ХУЛГАЙЧУУД ТӨРИЙН АЛБАНД ОРОО БИЗДЭЭ ОРЧИХСОН ХОЙНОО ҮХСЭН АЦАА СУРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ.
6 | 0 Хариулах
pp [103.168.34.100] 2025/5/2
Одоо АН ХҮН хоёрын чихээсний цуваанууд барьцчихсан Төрийн Улсын байгууллагуудад орон тоо нэмээд байгаа биз дээ,ккк Таарсан юмнууд ,
0 | 0 Хариулах