Уншиж байна ...

ХХБ “Франц Хотхон” арга хэмжээг ивээн тэтгэлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Франц Хотхон” соёл уламжлал, аялал жуулчлалын өдөрлөг энэ сарын 26, 27-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг ХХБ ивээн тэтгэж, банкны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрерад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

зураг
 

Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Франц улстай холбоотой бизнес эрхэлдэг 40 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг олон нийтэд танилцуулсан билээ.

зураг
 

Худалдаа, Хөгжлийн банкны хувьд Монгол, Франц 2 улсын төлбөр тооцооны 40 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Өнгөрсөн жил ХХБ Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болох BPIFrance-тай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, хоёр улсын бизнес, эдийн засаг, худалдааг дэмжин олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллах болсон билээ.

Бид олон улсын шилдэг банк болох урт хугацааны зорилгынхоо хүрээнд цаашид ч гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, харилцаагаа бэхжүүлэх, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажилласаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.