• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

103 настай Ш.Цэрэнлхам: Үр хүүхдүүдийнхээ хайр халамжинд сайхан өндөр насалж байна

Х. Батсайхан
2014 оны 1 сарын 16
Монголын мэдээ
Цагаан сарыг билгийн улирлын шинэ жил, энх цаг айлчилсны баяр хэмээдэг

Монголчууд Цагаан сарыг билгийн улирлын шинэ жил, энх цаг айлчилсны баяр хэмээдэг ч "насны баяр" гэсэн ойлголт давхар явдаг. Бид Цагаан сараар ахас ихсээ хүндлэл, ураг төрлийнхөө хамгийн ахмад настныд цугларч, ах дүүсээ мэдэлцдэг сайхан баяр болгон тэмдэглэж хэвшсэн билээ.

Тэр ч утгаараа Цагаан cap бол нас хүндлэх баяр, энэ баярын хамгийн хүндтэй хүмүүс бол азай буурлууд юм.

Үүнийг бичигч миний бие сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн цагаасаа эхлэн ууган ачийн хувьд ач буянтай эмээгээ сониныхоо хуудсанд мөнхлөхсөн гэсэн бодлыг сэтгэлийнхээ гунд тээсээр өдийг хүрсэн юм. Энэ хүсэл маань могой жилийн хуучдаар биелэх учиртай байжээ.

УИХ-ын дарга, сайд нар Ерөнхийлөгч хүү жил бүр л бэлэг, энэ тэр явуулдаг юм хөөрхий.

Өдгөө Баянгол дүүргийн VII хороонд оршин суугаа, Монгол Улсын хамгийн өндөр настнуудын нэг, энэ жил 103 нас сүүдэр зэрэгцэж буй Шархүүгийн Цэрэнлхам хэмээх буянтай буурай бол миний эмээ билээ.

-Эмээ, өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулна уу?

-Эмээ нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, Усан сээр гэдэг газар 1911 онд төрсөн. Эмээг нь хоёр настай байхад төрсөн эцэг маань бурхан болсон гэдэг юм. Тэгээд эмээ нь ахынхаа асрамжинд өссөн. Хөдөө, мал маллаж амьдардаг жирийн л нэг айлд хүн болсон.

/Жич: Эмээ маань 1911 оны цагаагчин гахай жил хуучнаар Түшээт хан, одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мэндэлсэн гэдэг. Хүн төрөлхтний эртний соёл, түүхийг хадгалсан Орхон, Сэлэнгийн хөндий, сүрлэг сайхан уулсынх нь ам бүрээс рашаан булаг ундарч, ус ургамал жигдэрсэн энэ л сайхан нутагт өсч торнижээ. Эмээ маань өөрийгөө “гурван төрийн нүүр үзсэн” гэж ярих дуртай.

Үнэхээр ч тийм. Хятадын ард түмэн Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагахтай зэрэгцэн Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Богд хаан Жавзандамба Улсаа тусгаар тогтносон хэмээн зарлан тунхагласан түүхэн он жилүүдэд хүүхэд нас нь өнгөрсөн байдаг. Ардын хувьсгал ялан мандсан жилүүдэд идэр насаа үдэж, одоогийн энэ сайхан цагтай золгосон доо/

-Таныг бага байх үед Ардын хувьсгал ялсан шүү дээ. Тухайн үед Оросын Цагаан хааны цэрэг, гамин цэрэг Монгол нутагт түйвээж байсан гэдэг. Сэлэнгэ бол хувьсгалын өлгий нутаг шүү дээ. Та тэр түүхэн цаг үеийн талаар ярьж өгөөч?

-Хувьсгал ялахад эмээ нь 10 гаруй л настай байжээ. Цагаан хааны цэргүүд Хүрээнд орж ирсэн гэнэ. Гамин цэрэг эзэлж гэнэ гэж томчууд ярилцаж л байсан. Азаар тэр айхтар зүйлд нь өртөөгүй өнгөрсөн. Гамин, Цагаан хааны цэргүүдийн талаар сайн мэдэхгүй. “Барууны нугалаа гэж гарч гэнэ”, Дамбийжааг устгаж гэнээ гээд л ярилцдаг байсныг санадаг юм.

Ардын хувьсгал ялсны дараа хүүхдүүдийг сургууль соёлд оруулж эхэлсэн. Эмээ нь энэ жишгээр багийн сургуульд орж суралцсан. Зохиолч Д.Сэнгээ, З.Баттулга бид нэг довын хүүхдүүд. З.Баттулга бид хоёр бага сургуулийн нэг ангид суралцдаг байлаа.

Д.Сэнгээ нь их дэггүй хүүхэд байсан. З.Баттулга нь харин тохьтой, томоотой сүрхий хүү байсан даа. Сүүлд хоёулаа сайн зохиолч болсон. Манай Хушаатаас “Үер” туужийг бичсэн Д.Мягмар гээд сайн зохиолчид төрсөн.

-Сургуулиа төгсөөд хаана ямар ажил хийж байв?

-Алтанбулагийн Булигаарын завод гэж байсан. Тэрний дэргэд байсан Ангийн үсний газарт ажиллаж байлаа. Чоно, үнэг, хярс гээд ангийн арьсыг самнаж боловсруулдаг байсан юм. Боломжийн цалин мөнгө авч байсан. Шагнал урамшуулал ч өгдөг байсан. Өвөл түлээ нүүрс бэлдээд өгчихнө, гэх мэтээр...

-Хэдэн онд хотод орж ирсэн бэ?

-1940 оны хавилдуу хотод орж ирээд Улсыг аюулаас хамгаалах байгууллагын Цэргийн сургуульд ажилласан юм. Цэргийн дарга нарыг бэлтгэдэг сургууль байсан юм. Дайн болоход эндээс олон залуучууд цэрэгт явсан. Тэдний дундаас Б.Тэгшээ, Н.Дагвадорж нар Монгол Улсын баатрууд төрөн гарсан шүү дээ. Улс эх орныхоо төлөө цусан гавьяа байгуулж, баатарлагаар амь үрэгдсэн гэдэг. Манай өвгөн цагдаагийн мөрдөн байцаагч хүн байсан. Улсын баатар Гонгор, Дампил хоёр өвгөнтэй найз, манайх байнга орж гарна.

Халхын голд хил зөрчилж орж ирсэн 10 гаруй японыг ганцаараа устгасан Гонгор баатар мөн биз дээ, эмээ. Тэр хүний талаар ярьж өгөөч?

-Хоёулаа улсын баатар байсан. Дампил нь Цэргийн Госпитальд ажилладаг, эмч. Гонгор нь цэргийн дарга байсан байх аа. Яах аргагүй л баатар хүн юм даг.

-Японд дайн зарласан тэр үеэс ярьж өгөхгүй юу?

-1945 онд шүү дээ. Дайны үе гэдэг айхтар нарийн. Дайн эхэлсний дараа дарга нарын ту эхнэрүүдийг тусгай бэлтгэл хийлгэнэ гээд сургалтад л, оруулж байлаа. Цэргийн дарга нар бидний хэдэн хүүхнүүдийг гүйлгэж, мэргэн буудах дасгал хийлгэж байсан юм. Дасгалыг ч герман винтовоор хийнэ.  Эмээгийнх нь мөрөнд овгор яс бий. Герман винтов буудахад дг айхтар хүчтэй тийрдэг юм. Тэрнээс болоод яс бяцарч 54 л овойсон.

-Бүх эмэгтэйчүүдийг тэгж сургуулилдаг байсан хэрэг үү?

-Үгүй, дарга нарын эхнэрүүд  л ийм сургууль хийж байсан.

Ашгүй дайн нэг их удалгүй ялалтаар дууссан.

-Та цагдан сэргийлэх байгууллагад олон жил ажилласан. Майдар сайдын гэрийг ухсан хулгайчийг барьж, сонин сэтгүүлд гарч мандаж явсан гэдэг байх аа. ч Энэ түүхээ ярьж өгөхгүй юу?

-Эмээ нь цагдан сэргийлэх байгууллагад идэвхтнээр олон жил ажилласан. Тэр үед цагдааг “цагдаа” гэдэггүй, “сэргийлэгч” гэдэг байсан.

Гэмт хэргийг гарсан хойно биш, урьдчилан сэргийлэх талаар их анхаарч ажилладаг.

Хороо хорины ажилтнуудыг энэ ажилд татан оролцуулдаг байв. Эмээ нь хороо хориныхоо нутаг дэвсгэрт эргүүл хийж, цагдаагийн албаны нүд чих болж явахдаа олон хулгайчийг барьж, Цагдан сэргийлэх төв байгууллагын улсын нэг, хоёрдугаар зөвлөгөөнд оролцож явлаа. Эн£ хооронд олон ч хэрэг илрүүлсэн дээ.

Нэг шөнө гуравдугаар сургуулийн хажуугаар эргүүл хийгээд явж байлаа. Хамт явж байсан сэргийлэгч, эргүүлүүд явчихсан, ганцаараа үлдсэн байв. Гэсэн ч ажлаа хийсээр байв.

Би нөхрийнхөө хэлсэн нэг үгийг байнга санаж явдаг байсан “Ажлыг дуустал хийсэн хүн л үр дүнг нь үзнэ, дутуу орхивол тусгүй хэрэг” гэж. Тэгээд гуравдугаар сургуулийн зүүн талын байшингийн хажуугаар эргүүлээ хийгээд явж байтал гэнэт дээр юм дуугараад. Хартал гурван давхрын цонхоор нэг хүн буугаад ирлээ. “Энэ нэг л биш” гэж бодоод яваад очсон. Гэтэл Ниргэдэг гэж сэргийлэгч булан тойроод гараад ирлээ. Тэгээд өнөө хүнийг чинь бариад авсан.

“Чи яаж хулгай хийсэн бэ” гэсэн чинь “Би уг нь энэ айлд эрт орсон. Тэгээд гарах гэсэн чинь жижигхэн биетэй хүн зам дээр нааш цааш эргүүл хийгээд яаж ч чадалгүй үүр цайлгачихлаа” гэж хэлсэн юм.

-Энэ нөгөө Майдар сайдын гэрийг ухсан хулгайч мөн үү?

-Биш. 100 айлын тэнд эргүүл хийгээд явж байсан чинь нэг их том биетэй, бүдүүн хүн явж байна аа. Ямар учиртай хүн болохыг нь харах санаатай, хажуугаар нь өнгөрөх гэж байгаа ДҮР үзүүлээд дөхөж очлоо. Гадуур пальтоных нь дотор талаар давхар зах цухуйсан байхыг харж айжив. “Энэ нэг л биш” гэж бодоод ажиглаад байлаа. Тэр ч намайг анзаарсан бололтой, хоёр тоот хашаа руу ороод явчихав.

“Энэ хашааны хүн юм байжээ” гэж бодтол гэр дээр нь тортой юмаа тавьчихаад яваад орчихлоо шүү. Би ч яваад очсон. “Чи ямар учиртай хүн энүүгээр яваад байна” гэсэн чинь өнөөх чинь “Налайх явах гэсэн өнөөдөр амжсангүй” гэсэн. Тэр хүн Майдар сайдын гэрийг ухчихаад явж байсан хүн юм билээ. Кракуль шүүб давхарлаад өмсчихсөн, өөр бусад зүйлсийг гартаа барьж явсан. Энэ хэргийг илрүүлсний дараа “Улаан од” сонинд бичигдсэн. “Манай тэргүүний хүн Ш.Цэрэнлхам” гэж.

Бас нэг хулгайч баахан баадантай юм аваад явж байсан. Дөрөвдүгээр дэлгүүрийн хажуу талд байдаг цагдаагийн хэсэг дээр авчраад шалгатал баахан хүүхдийн хувцас, эд хогшил гарсан.

“Энэ ямар учиртай юу авч яваа юм” гэсэн чинь “Эхнэр бид хоёр муудалцаад, хамаг юмаа аваад явж байна” гэсэн. “Хүүхэд чинь хаана байгаа юм бэ, үнэнээ хэл. Шийтгэл чинь хүндэрнэ шүү” гэж байгаад хэргийг нь хүлээлгэсэн. Тэр хүн хулгайч байсан. Ийм хэргүүд бол зүгээр л жишээ, эмээ нь олон гэмт хэрэг илрүүлсэн. Аюултай ажил хийж байсан хүн.

-Сайдын гэрт орсон хулгайн хэргийг илрүүлсэн гээд сайшаал хүртсэн үү?

-Улсын зөвлөлгөөнд шалгарч орсон. “Улаан од” сонинд бичигдсэн. Телевиз радиогоор их ярьсан. Манай хажуу хашааны Цэнд гэж хар хүн байсан юм. Тэр энэ талаар радиогоор ярьж байхыг сонсчихоод “Үгүй мөн айхавтар хүн ээ. Ийм сүрхий юм хийчихээд бидэнд нэг ч үг дуугардаггүй байна шүү“ гэж байсан юм. Хүү нь Сүхбаатар гэж сурвалжлагч хүү байх ёстой.

/Жич: Эмээ маань хотод ирээд цагдаагийн албан хаагч Ж.Дэвээнтэй ханилж охин, хүү төрүүлсний хүү нь миний аав юм. Чанар чансаагаараа одоо ч дэлхийд гайхагддаг Куба улсад хүн эмнэлгийн хуваарь аваад явах гэж байхад нь “Би хөгшин хонины насгүй хүн. Чамайг ирэхэд үгүй болсон байж мэднэ, явуулахгүй” гэж зүтгээд үлдээж байсан түүх ээж, хүү хоёрт бий. Магадгүй, тэр үед өөрийгөө ингэж сайхан насална гэж бодоогүй биз. 100 насыг насалж зургаадай таягаа тулна гэдэг үнэхээр ч хүн болгонд заяадаг хувь тавилан биш билээ. Эмээ маань одоо охин Борхүүтэйгээ хамт амьдарч байна. Аав, авга эгч хоёр маань нас сүүдэр 60, 70 гарч яваа ч ээжтэйгээ өтөлж байгаа азтай хүмүүс. Эргэж буцдаг хорвоод ээжтэйгээ наслах сайхан гэдэг үнэн үг байдаг шүү дээ.

Миний хувьд эмээгээ 1980-аад оны дунд үеэс хороо хорины ажилтан байх үеэс нь мэднэ. Тэр үед л ухаан орж байсан гэх юм уу даа. Бидний үеийн хүүхдүүд эмээг маань “хорооны эмээ” гэж дуудаг байв. Хуучин циркийн баруун талд, одоогийн “банкны 84” гэж нэрлэдэг байрны хавьцаа амьдарч байгаад сүүлд Дамбадаржаа руу нүүсэн ч “хорооны эмээ” нэр нь хэвээрээ л байсан.

Бэлхийн гудамжинд байсан хүүхдүүдтэй хожим том залуучууд болсон хойно нь тааралдахад ч “хорооны эмээ сайн уу” гэж асуудаг байж билээ. Одоо бидний хэдэн жаалууд нас ахиж, өрхийн тэргүүлэгчид болцгоожээ. Эмээ маань одоогийн хэллэгээр бол “зөв” амьдралыг бүх насаараа баримталж яваа хүн юм. Бага идэх, эрт унтаж, эрт босохыг бидэндээ захидаг билээ.

-Таны урт насалсны нууц юун оршдог юм бол оо, эмээ?

-Эмээ нь одоо 103 настай. Ингэж урт насалсны нууц бага залуугаасаа хөдөлгөөнтэй ажил хийж, хоол унданд шимтдэггүй байсантай холбоотой юм болов уу даа. Ер нь багын хоол их иддэггүй. Max их идэхгүй. Зарим өдөр компот идээд, зарим өдөр аарц буцалгаж уугаад л болчихно. Чи мэднэ дээ, Отгонбаяр та хоёрыг бага байхад үхэртэй айлын сүү, тарганд өглөө өнжилгүй гүйлгэдэг байсныг.

Сэнгэнэсэн сайхан аарц буцалгаж уучихаад шүдээ сойздож угаагаад орой 22.00 цагт унтаж, өглөө 05.00 цагт сэрэхэд ухаан санаа сэргэлэн сайхан байдаг. Хүний хэвшсэн юм гэж сүрхий, эмээ нь шүдээ сойздож угаахгүй бол нойр хүрдэггүй байлаа шүү дээ.

Хороо хорины ажил амжуулж гүйсний нөлөө байдаг байх. Эмээ нь хороо хорины ажлыг олон жил хийсэн шүү дээ. Хороо хорины ажил гэдэг хүнийг байнга явуулж байдаг, доор доороосоо ундарч гарч ирээд байдаг ярвигтай золиг.

Ингэж явган явж байсных ч юм уу өвдөх нь ер нь ховор шүү. Тэр жил хараа муудаад нүдэндээ болор суулгуулсан. Н.Лхагваа гэж буянтай эмч бий дээ. Би энэ хүүгийн сайн сайхны төлөө залбирдаг. Тэр хүү сайн яваа гэнэ лээ. Улам л сайн байгаасай.

Үр хүүхдийн хайр халамж бас нөлөөлсөн байх. Жаргал гэж байдаг бол хүүхдүүд минь намайг жаргааж байна. Үнэндээ жаргалгүй бол энэ урт насаар ч яахав дээ. Заримдаа телевиз радиогоор зовж зүдэрсэн хөгшчүүдийн талаар дуулдах л юм.

Төр засгийн зүгээс хөгшчүүдийн талаар их л анхаармаар байна. /Цагаан сарын баяр бол Монголын уламжлалт баяр. Гэвч түүхийн цаг үед ад үзэгдэж, “Малчны баяр” гэж нэрлүүлж байсан үе ч бий. Энэхүү баярын талаар сайн мэдэх хүмүүс бол мэдээж, настан буурлууд. Эмээгээрээ цагаан сарын баярыг хувьс-галаас өмнө хэрхэн тэмдэглэдэг байсныг яриулсан нь уншигч танд сонин байх болов уу/

-Социализмын үед Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан гэл-цэх юм. Түүнээс өмнөх үед яаж тэмдэглэдэг байсан юм бол?

-Одоогийнхоос ер ялгаагүй, бараг илүү тэмдэглэдэг. Элбэг дэлбэг сайхан баяр болдог байлаа. Манайх товхийсэн малтай айл байсан. Цагаан сардаа гэр бүлээрээ бэлтгэдэг. Өрөм, цагаан тосоо дэлгэнэ, тавгийн боовоо хийнэ. Бүхэл мах чанаж тавина. Бурхныхаа өмнө арц хүж уугиулчихна. Идээ будаа элбэг дэлбэг, хачин сайхан байсан юм аа.

-Одоо цагт баячууд энэ баярыг хэтэрхий элбэг дэлбэг тэмдэглэдэг, хөрөнгө чинээ тааруухан айлууд хөлд нь үрэгдэх шахдаг болжээ. Тэр үед Цагаан сарын хэрхэн нь айлуудын хөрөнгө чинээнээс бас л хамаардаг байсан уу?

-Тэр үед манай нутгийг тарианы газар гэдэг байсан. Бүх юм элбэг дэлбэг гэж жигтэйхэн. Манайх мал хуйтай байсан болохоор сайхан тэмдэглэдэг байлаа. Баян хоосон гэлтгүй, гүү бариагүй айл ч айраг цагаатай. Түүнийгээ хувин, саванд хийгээд тавьчихдаг.

Ялгаа мэдэгдэхгүй шүү. Хот хүрээ газар дарга даамал, баяд ноёд яаж тэмдэглэдэг байсныг мэдэхгүй. “Богдын хүрээний баячууд цагаан сараар сайхан торгон дээл бүхэл элбэг дэлбэг тэмдэглэдэг. Тэгээд баяр дуусахаар нөгөө торгон дээл, шүүс махаа зах дээр гаргаад зарчихдаг юм гэнэ лээ“ гэсэн дэгс яриа хүмүүсийн дунд явдаг байсан. Бид сонсоод их гайхдаг байж билээ.

-Золгохдоо мөнгө барьж золгодог байсан уу?

-Одоо л мөнгө барьдаг болсон болохоос тэр үед тийм юм байгаагүй. Хоосон л золгоно. Хааяа хадагтай золгоно, гэхдээ их өндөр настай, нэлээд хүндтэй хүнтэй л хадаг барина. Хадаг дамжуулаад л золгоно.

-Цагаан cap гэхээр л бууз санаанд ордог. Тэр үед цагаан сараар буузнаас өөр ямар идээ ундаа бэлддэг байсан бэ?

-Бууз хийхгүй, банш хийнэ. Өмнө хийж, хөлдөөж бэлтгэнэ. Тэгээд зочин гийчин ирэхэд тогоондоо багахан шиг усанд чанаж өгдөг. Бас битүүний өдөр урт нарийнхан гурилтай хоол хийж иддэг байсан. Элдсэн гурилаа элдүүрэндээ ороож байгаад элдүүрээ сугалж авна.

Тэгээд тэр чигт нь хэрчээд, урт нарийхан гурилаа битүүлэгнийхээ шөлөнд чанаж иддэг. Гэрийн хүмүүс бүгд иднэ, урт наслахын бэлгэдэл тэгж урт гурилтай хийж иддэг байсан юм аа.

-Бэлэг өгдөг байсан уу?

-Өгнө. Хэвийн боов, чихэр, гоё, гоё өнгөтэй торгон утас гэх мэт бэлэг өгнө, мөнгө өгөхгүй. Хүүхэд багачуул айл их хэснэ. Цагаан cap одоог бодвол удаан үргэлжилдэг байжээ. Одоо ч сайхан л байна. Энэ сайхан цагийг үздэг эмээ нь азтай хүн юм аа. Ахмад настнаа их хүндэлж байна. УИХ-ын дарга, сайд нар Ерөнхийлөгч хүү жил бүр л бэлэг, энэ тэр явуулдаг юм хөөрхий.

Зураг