"Нийгмийн Даатгалын Сангаас тэтгэвэр авагчид энэ оны гуравдугаар сард 513.8 мянга болж өссөн"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгал, халамжийн статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцуулав. 

Тодруулбал 2025 оны нэгдүгээр улиралд Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн орлого 1.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өссөн бөгөөд зарлага 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарав. 

НДС-гийн орлого, зарлага өсөхөд Тэтгэврийн Даатгалын Сангийн орлого, зарлага өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

НДС-гаас тэтгэвэр авагчид 2025 оны гуравдугаар сард 513.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар өссөн. Өндөр настны тэтгэвэр авагч 3.8 хувиар, цэргийн тэтгэвэр авагч гурван хувиар нэмэгдсэн нь уг өсөлтөд голлох нөлөөг үзүүлжээ.
зураг
 

Нийгмийн халамжийн мэдээллийг тодруулбал: 

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид энэ оны нэгдүгээр улиралд 2.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар буурчээ. 

Халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын хувьд 59.2 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээний хөнгөлөлтөд 2025 оны нэгдүгээр улиралд нийт 643.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар нэмэгдсэнийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар хэлэв. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг