Маргаашаас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Маргааш Улаанбаатар болон нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, дөрөвдүгээр сарын 17-18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

Хур тунадас:

  • Дөрөвдүгээр сарын 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • Дөрөвдүгээр сарын 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр,
  • Дөрөвдүгээр сарын 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.  

Салхи:

  • Дөрөвдүгээр сарын 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор,
  • Дөрөвдүгээр сарын 16,20-нд нутгийн зарим газраар,
  • Дөрөвдүгээр сарын  19-нд нутгийн баруун хагаст, 
  • Дөрөвдүгээр сарын 21-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур:

  • Дөрөвдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан,
  • Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 16-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:  Дөрөвдүгээр сарын 14,15-нд дулаахан байх боловч 16-наас бага зэрэг сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг