Трамп автомашины импортын татварын хэрэгжилтийг хойшлуулахаар төлөвлөж байгаагаа зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-д гадаадаас нийлүүлэгддэг бүх автомашин, автомашины эд ангиудад 25 хувийн импортын татвар ногдуулж байгааг ерөнхийлөгч Трамп энэ сарын эхээр зарласан билээ.

Тэгвэл Даваа гарагт тэр энэ шийдвэрийнхээ хэрэгжилтийг хойшлуулах талаар бодож буйг мэдээлжээ.

“Би зарим автомашин үйлдвэрлэгчдэд тустай зүйлийг хийхээр төлөвлөж байна. Тэд Канад, Мексик зэрэг бусад улсуудаас эд анги авдгаа болих хэрэгтэй болоод байгаа. Эд ангиудыг энд үйлдвэрлэдэг болоход бага зэрэг хугацаа шаардлагатай юм байна” гэж Трамп хэлсэн юм.

Трампын энэ мэдэгдлийн дараа өнөөдөр өглөө Азийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өссөн байна.

Тухайлбал Toyota Motor 5.1 хувь, Honda Motor 4.7 хувь, Hyundai Motor 3.7 хувиар тус тус өсжээ.

Зөвхөн Азийнх ч биш, Америкийн үйлдвэрлэгчдийн ханш бас өссөн байна. Жишээлбэл Stellantis, General Motors компаниудын хувьцааны ханш тус бүр 5.6 ба 3.5 хувийн өсөлттэй Даваа гарагийн арилжааг хаажээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трамп бас гар утас, компьютер зэрэг электроник тоног төхөөрөмжүүдийг импортын өндөр татвараасаа чөлөөлөх болсныг зарласан юм. Ингэхдээ дэлхийн хамгийн том электроник үйлдвэрлэгч Хятад улсыг ч бас үүнд хамруулсан байна. Хятадын худалдааны яам үүнийг нь том алдаагаа засах "жижиг алхам" хэмээн тодорхойлж байв.

Автомашин үйлдвэрлэгчдийг худалдааны дайныхаа гадна үлдээх талаар ярьсны дараа Трамп “Намайг ямар их уян хатан хүн болохыг та нар харж байна уу. Миний санаа өөрчлөгдөхгүй, гэхдээ уян хатан байх болно” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/4/16
УЙН ХАТАН ЧИХШИГ ОРОН ГАРАН НОВШ ЧИНЬ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/16
УЯН*
0 | 0 Хариулах
Haa gazar iin uls tur parasyte [202.126.91.111] 2025/4/16
Haa gazar neg iim ork uvguchuul bhimda ulun argaar erh medeld hurcheel zaluuchuudiig daramtalj tomorj atmanddag hahaha boomer millennial Gen x uud uheheer amidrl uurchlugduh vii
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.112] 2025/4/16
Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж импорт экспортыг хүчээр хаахаар юмны үнэ нэмэгдэж инфляци үүсдэг гэдгийг монголчуудын туршлагаас судлахгүйдэ Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийг ТРАМПДАХ гэмээр юм бн
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.31] 2025/4/16
Хамаг хар ажлыг нь хийдэг цагаачидаа хөөж гаргаад харуудаа цагаануудаа ажиллуулах гэсэн чинь нөгөөдүүл нь пэндиййсэн пэндийсэн бүдүүн гахайнууд хөдөлж ядаад нэг цагаач хийдэг байсан ажлыг гурвуулаа нийлээд ч хийж чадахгүй алиагаа алдаж байна гэж үйлдвэрлэгчид нь гомдоллож байна гэсэн. Америкийн гудамжнууд хогондоо дарагдаад хотууд нь цэл үмхий ярвайсан пэндийсэн өөрсдийгөө дээд төрөлтөн гээд бодчихсон америкчууд нь хог ачих жорлон угаах ясны дургүй гэжугаа.
1 | 0 Хариулах
санал [103.212.116.42] 2025/4/15
хаха нээх сүрхий импортын тариф гээд шаасан АНУ-д нь ухаалаг утас компьютер автомашины сэлбэг үйлдэрлэхгүй байгааг мэдээгүй байдаг. 90 хоногтоо үйлдвэрээ шилжүүлж амждаг болов уу.. авчраад яах уу цагаан харууд нь ажиллахгүй донтогчид, цагаачдаа хөөчихсөн ккк
3 | 0 Хариулах
Sda [59.153.115.208] 2025/4/15
Tuilvargui sda
2 | 0 Хариулах
Насан [203.91.115.51] 2025/4/15
Дэлхийн тэргүүлэгч орны Ерөнхийлөгч айлын ааштай авгай шиг өдөр бүр л сонин сонин шийдвэр гаргаад байхаар наад дэлхий эдийн засаг чинь сүйрч гүйцлээ. Америкчууд ямар алдаатай сонголт хийснээ ухаарч эртхэн шиг засч залруулаасай билээ.
5 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/4/15
ESTOI TENEG PISDUU YUM AAA ZUNUG ZALGAJEEE
4 | 0 Хариулах
өвгөн [192.82.65.103] 2025/4/15
галзуу хүн
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.9] 2025/4/15
Ийм хүн компаниа зургаан удаа дампууруулах нь аргагүй л юм байна.Одоо улсаа самарлаа л даа.
9 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/15
IKON орос жкраины дайныг бичихээ больж. Бодвол оросууд дарга нараар нь дамжуулан дарамт үзүүлсэн биз.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.187.70] 2025/4/18
Украйнчууд ялагдаж байгаа юм чин яаж бичих юм
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2025/4/15
Америк яаж ч чадахгүй өөрсдийгөө гахай болгож борддог 4 хөлтөй тахиагаар хийдэг бургер, зэвсэг, шоу бизнесээс өөр энэ улсад хүнд хэрэг болох хийж чаддаг гэж юм байхгүй хэрэглэгч улс, хятад бол үйлдвэрлэгч улс ялгаа их бий байх шүү зөнөг өвгөн хөрсөн дээрээ буунаа наана нь чадарчихгүй бол
2 | 6 Хариулах
Гомбоо [202.9.41.61] 2025/4/15
Жомбого Трамп
5 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/4/15
Хөгшин банди гэдэг шиг дураараа аашилдаг хүүхэд зөнөсөн тэнэгийг сонгож л байдаг
5 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/4/15
Эргэж буцсан, хийсэн хэлснээ мартаж будилсан эргүү өвгөн. Татвартай болсон л гэнэ, татвар нэмсэн л гэнэ, татваргүй боллоо л гэнэ, дахиад татвартай боллоо л гэнэ. Жинхэнэ орон гаран.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/15
Бүтэхгүй, Бизнэс ч сэтгэлгээгүй хүн байж. Ядаж.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.204] 2025/4/15
Америкчууд Трампийг их мундаг хүн гэж индүүрээд сонгочихсон гэтэл тэр хүн нь зочид буудал ажиллуулдаг хэдэн үл хөдлөх хөрөнгө хямдхан аваад цааш нь дамлан худалддаг төдийхөн улс төр эдийн засгийн мэдлэг байхгүй харин анархист фашист үзэлтэй дарангуйлагч ёс суртахуунтай хүн байсныг америкчууд болон дэлхий нийтээрээ харж байна. Энэ хүн энэ чигээрээ их удвал америк төдийгүй дэлхий даяараа хямралд орж ёс бус үйлдлүүд газар авч үймээн самууны хөлд ядарсан буурай орнууд живж болзошгүй. Гэхдээ золоор америкчууд эрх чөлөөнд хязгааргүй дуртай учраас дарангуйлагчаас хоёр жилийн дараа гэхэд салах байх. Трамп өөрийнхөө хийж байгаа үйлдлээрээ эх орноо болон эрх чөлөөт ертөнцийг сүйрүүлж дарангуйлалруу хөтөлж байгаа гэдгээ мэдэхгүй байна уу эсвэл мэдэхийн дээдээр мэдээд байна уу гэдгийг нь удахгүй америкчууд шудрагаар шүүх байх
9 | 5 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/15
Мэдрэл муутай орк
2 | 6 Хариулах
Зочин [202.21.110.11] 2025/4/15
чиний бичсэн 3 үгнээс хамаагүй их мэдэээлтэй зүйл бичсэн байна наад орк чинь
9 | 2 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/15
Тэр барууны ардчилагчид чинь Дональд Трамп Илон Макс нараас дор орон гаран сэтгэцийн юмтай мартамхай хэлсэн ярьсан амласнаа мартдаг оркууд юм байна лээ. хахаха
1 | 6
Зочин [172.59.184.47] 2025/4/15
Neg negeer ni butsaad l hoishluulaad l 4 jil ni duusah ni😂
6 | 0 Хариулах
Кк [122.201.31.253] 2025/4/15
1.хөрөнгийн зах зээлийн савлагаа үүсгэх нь Трампын гол алхам. 2.+.жо байдан гд нэг зөнгийг нөгөө зөрүүд өвгөнөөр солиод америк савлагаа.
0 | 0 Хариулах
Би [202.126.90.83] 2025/4/15
Эргүү өвгөн.кк.
5 | 0 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/4/15
Нэмлээ л гэнэ, хаслаа л гэнэ, хойшлууллаа л гэнэ. Мань хүн бас арай 3 хоногт гэж дугарахгүй байгаа нь их юм.
9 | 0 Хариулах
Халх [202.70.38.37] 2025/4/15
Худлаа сүр бадруулахаас цаашгүй нохойн доодох байжээ
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.199] 2025/4/15
Зөнөг
8 | 0 Хариулах