Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлжээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1,000 гаруй ТҮЦ буюу Түргэн Үйлчилгээний Цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.

Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.

Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн https://vote.ulaanbaatar.mn/hom линкээр санал асуулгад оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.