"Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын 70 хувь нь хуучин"

Б.Манлай
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн боловсролын салбарт нийт 1,000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40,000 гаруй багш, ажилтан ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж, үүний цаана  нэг сая 600 мянга гаруй гаран эцэг эх байна гэж тооцоолохоор нэг сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөж байна. 

Нийслэлд сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны барилгууд байдаг. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан шуурхай хийх талаар ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай санал солилцлоо. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн шийдвэрлэх чиглэл аваад ажиллаж байна” гэв.

Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга, цэцэрлэгийн таван барилга худалдаж авах, хоёр сургуулийн барилга барих нийт найман төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан бол Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барих юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.200] 2025/4/11
Засаж арчлахгүй байхаар тэгэлгүй яахын. Багаж барьж үзээгүй хүмүүс ихтэй, юм бүтээдэг сэтгэхүй маш сул залхуу учраас гэр орон ажил нь навсайсан байх нь олонтой харагддаг.
0 | 0 Хариулах
иргэн [202.179.31.242] 2025/4/10
Хуучраад хуучраад 1900 оны байшин бна уу. тэгтэл европт 1700, 1800 оны байшингууд үзэсгэлэн ажиллаад сайхнаараа байгаад бхийм улсын төв музей муудаад гээд нураахад яс мод нь хэв хэвээрээ л байсан ш дээ. Ажил хийсэн болох гэж арай үрэлгэн бна уу даа
0 | 0 Хариулах