Primeat брэнд “Миний гэр бүлийн оройн зоог” хүүхдийн гар зургийн уралдааныг дэмжин ажиллалаа

ikon.mn
2025 оны 4 сарын 8
Сурталчилгаа
зураг
 

Гэр бүлийн оройн зоог бол тухайн өрхийн хүнсний сонголт, гэр бүлийн дадал хэвшил, уур амьсгалыг илэрхийлээд зогсохгүй нийгмийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийн тод тусгал байж чаддаг. Мөн хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжил, хооллох соёлд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Иймд Primeat брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, зөв хооллолтын ач холбогдлыг гэр бүл, хүүхэд залууст таниулж, сэдэлжүүлэх зорилгоор “Swiss Mon Edu” боловсролын зөвлөх байгууллагын санаачилсан “Миний гэр бүлийн оройн зоог” хэмээх хүүхдийн гар зургийн уралдаанд хамтран ажиллалаа. Тус уралдааныг Монгол орон даяар зарласан бөгөөд 10-13 насны хүүхдүүдийн нийт 100 гаруй бүтээл ирсэн билээ. Хүүхдүүд усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг хүссэн зургийн хэрэгслээ ашиглан, А3-ийн хэмжээтэй /42х29.7см/ цаасан дээр бүтээлээ урлан оролцсон юм.

зураг
 
зураг
 
зураг
 

Уралдааны зохион байгуулагчид эхний 1,2,3-р байрыг тодруулсан бөгөөд  тусгай байрын 2 эздийг шагнаж урамшуулав.

Шилдэг бүтээлийн эзэд:

  • 1-р байр - Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ зууны удирдагч” дунд сургуулийн 8а ангийн сурагч Түвшинбат овогтой Цэлмэг (Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтад суух эрхийн бичиг)
  • 2-р байр - Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн 7б ангийн сурагч Нармандах овогтой Дүүрэнбилэг (Герман хэлний онлайн 3 сарын сургалтад суух эрхийн бичиг)
  • 3-р байр - Нийслэлийн Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургуулийн 7с ангийн сурагч Мөнхзолбоо овогтой Энхзолбоо (Филиппин багштай онлайн англи хэлний хичээлд суух 2 сарын эрхийн бичиг)
  • Тусгай байр - Нийслэлийн Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Сэрсэндагва овогтой Нармандах (Филиппин багштай англи хэлний онлайн сургалтад суух 1 сарын эрхийн бичиг)
  • Тусгай байр - Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургуулийн 6г ангийн сурагч Алтангэрэл овогтой Амирлан (Pinecone academy-ийн инженерийн сургуульд суралцах 1.000.000₮-ийн эрхийн бичиг) нарт тус тусын шагналыг гардуулав.

Түүнчлэн уралдаанд оролцогч хүүхдүүдэд Швейцар улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хэмээх онлайн сургалтыг олгосон юм. Ингэснээр зөвхөн бүтээлийн уралдаан төдийгүй энэ нь хүүхдүүдэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэл хүргэх, эрүүл хооллолтын тухай үргэлжлүүлэн судлах, зөв дадлыг хэрэгжүүлэх сэдэл болсноороо онцлогтой байв.

“Гэр бүлээрээ ширээ тойрон тухалж, өдрөө хэрхэн өнгөрүүлсэн тухай халуун яриа өрнүүлэх боломж оройн зоогийн үеэр тохиодог.”

Завгүй хэмнэлтэй, урт өдрийн өрнөлөөс түр ч гэсэн амарч гэр бүлийнхээ хүнсний сонголт, хооллолт, амьдралын хэв маягийг анхаарч ажиглахыг энэхүү нийтлэлээрээ уриалж байна.  Эцэг эхчүүд бидний эрүүл, зөв дадал хэвшил хүүхэд багачуудын эрүүл өсөлт хөгжилтэй салшгүй холбоотой билээ.

Шилдэг бүтээлүүд: 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.