Урин дулаан цаг болж гадуур зэрлэгшсэн, эзэнгүй нохой олноороо явж байгаатай холбогдуулан анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж нохойд хазуулах эрсдэлээс сэргийлээрэй.
2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4,610 хүн нохойд хазуулж гэмтсэн ба үүний 77.2 хувь нь (3,558) нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь (1,651)-ийг 0-19 насны хүүхдүүд тэр дундаа 5-9 насныхан хамгийн их хувийг эзэлжээ.
Зөвлөмж:
- Нохойн хүзүү, сүүлнээс нь татахгүй байхыг хүүхдэд анхааруулах
- Уяатай нохойд хүрэхгүй байх
- Гудамжаар явахдаа анхаарал болгоомжтой байх
- Айлд орохдоо нохойг уяатай эсэхийг лавлах
- Ороо нь орсон нохой догширдог тул олноороо байгаа нохдоос аль болох холуур явах
- Нохой дайрсан үед гүйж зугтаах эсвэл хашхирч орилохгүй байх
- Нохойтой айлууд нохойгоо уях, сул тавьж хашаанаас гаргахгүй байх
- Гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй хөтөлж явах
- Бага насны хүүхдийг ганцааранг нь нохойтой орхихгүй байх (Хэдий сургасан нохой байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай)
- Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах
Нохойд хазуулсан тохиолдолд:
- Яаралтай эмнэлгийн байгууллагад хандах, вакцины тундаа хамрагдах
- Хэрэв хазуулсан газраас их хэмжээний цус алдаж байвал шархыг цэвэр даавуу эсвэл боолтоор боож цусыг тогтоох
- Нохойд хазуулсны дараа халдвар авахгүйн тулд шархыг сайтар цэвэрлэх, цэвэр боолт тогтмол хийх
- Олон нийт та бүхэн хэн нэгнийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж, нохойгоо уяж хэвшихийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!