Уншиж байна ...

ФОТО: Гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг өнөөдөр тодруулжээ. Тус уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран анх удаа зохион байгуулсан ба уралдаанд 50 гаруй уран бүтээлчдийн 200-аад бүтээлүүд ирсэн байна.  

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн хугацаанд гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж чадаагүй. Цаашид гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлого, тогтолцоог хийх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд монгол гэр бүлд ямар асуудал тулгамдаад байгаа нөхцөл байдлын талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх зорилгоор гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа" гэв. 

Уралдааны сонирхогчийн төрөлд:

  • 1-р байр - Ц.Батбаяр "Зочилсон нь"
  • 2-р байр - Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ"
  • 3-р байр - Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд:

  • 1-р байр - П.Баттулга “Амин үр”
  • 2-р байр - Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”
  • 3-р байр - Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа” шалгарчээ. 
  • Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.

Үргэлжлүүлэн тэрбээр залуу гэр бүлийг дэмжих орон сууцны бодлогын талаар "Удахгүй ипотекийн зээлд ямар зорилтод бүлгүүдийг ямар нөхцөлтэйгөөр хамруулах талаар зарлана. Энэ жилээс эхлээд урьд өмнө нь орон сууц авч байгаагүй, нэгээс дээш хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хүн бүхэнд энэ зээл олгогдох боломжгүй учир тэргүүн ээлжид онц шаардлагатай байгаа гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу шилжиж байгаа, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гэр бүлүүдийг дэмжих нь зүйтэй гэж харж байна" гэв. 

Уралдааны шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд үзэсгэлэн гарган, долоо хоногийн хугацаанд нийтийн хүртээл болгож байгаа юм байна. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа