Хүрэл тогоо, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг соёлын өвийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллагаас гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 50,641, мөрдөн байцаалтын 3,231 хэрэгт хяналт тавьжээ. 

Мөн эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: 

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113
  • Өмчлөх эрхийн эсрэг 80
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52
  • Авлига, албан тушаалын ес
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг тав
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв
  • Эдийн засгийн эсрэг гурав
  • Хүний амьд явах эрхийн эсрэг хоёр
  • Соёлын өвийн эсрэг нэг хэрэг байна. 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан А.П, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.242] 2025/4/7
bi neg yum oilgohgui baina ue damjij irsen unet zuilee bi zarj borluulah erhtei yu ugui yu tegeed ali ertnii ediig haanaas ter bichig barimtiig n ene miniih gej burduulj yavah yum be ertnii ed ulgiin zuil chin uuruu bichig barimttaigaa baidaggui yum shu
0 | 1 Хариулах
Zochin [133.200.196.1] 2025/4/7
Tatvariin daramt undur bolohoor bugd l zugtahiig bodno doo. Avligach, tuuhiin uvuu zaragch nar bol shiitguulee
1 | 0 Хариулах