А.Энхжаргал: Нийтийн тээврийн автобус дотор нийт 12 камер ажилладаг

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус үйлчилгээнд явдаг бөгөөд нэг автобусанд 12 ширхэг камер суурилуулжээ. Эдгээр камер нь иргэдийг тоолох, жолоочийг хянах зэрэг зориулалттай байна.

Энэ тухай НТБГ-ын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Нийтийн тээврийн автобус дотор нийт 12 камертай. Зорчигчдыг буух, суух болон заалны нөхцөл байдал, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг урд, хойноос хянах байршилтай камерууд ажиллаж байгаа юм. Тухайн камеруудад нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээнд өрнөж байгаа бүх цаг үеийн бодит байдлууд бичигддэг.

Жишээлбэл автобусны хаалганы дээр болон жолоочийн эгц дээр байршуулсан камер нь бууж, сууж байгаа зорчигчийг тоолох бөгөөд системд тоо нь нэгтгэгддэг юм" гэж танилцуулав.

Харин автобусны урд, хойд талд суурилуулсан камер нь авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж тээврийн хэрэгслийг бүртгэдэг байна.

2023-2024 оны хөрөнгө оруулалтаар Нийтийн тээврийн удирдлагын төвтэй байгуулж, бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг камерын системээр хянадаг болжээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлыг эдгээр хяналтын камерын бичлэгийг шүүж, баталгаажуулсны дараа шийдвэрлэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг