Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн байранд
09:00 цагт Монголын бага ангийн багш нарын улсын хоёрдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагаа болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
ХЭҮК-ын хурлын танхимд
11:00 цагт "Сонгох, сонгогдох эрх: УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Худалдаачид, иргэдийн эдийн засгийн баталгааг бүрдүүлж өгөхийг Засгийн газраас шаардаж “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт АНАРТАЙ ҮДЭШ тоглолтын талаар хэвлэлийн хуралтай. Хуралд дуучин, хөгжимчин МУСТА Б.Анар, Колор мюзик студийн захирал П.Сүхдамба, найруулагч Ц.Батнайрамдал, Монду продакшн захирал Г.Гандөл, Авьяаслаг монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч хумсан цуурч, хөөмийч Т.Баянмөнх нар оролцоно.
Чингис хаан Үндэсний музейд
15:00 цагт “Дүнхуан урлагийн үзэсгэлэн”-ийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|