Ц.Анандбазар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлосонтой холбоотойгоор нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг өнгөрсөн сарын 29-нийг хүртэл хүлээн авчээ.

МХБХ-ны дүрэмд

  • МХБХ-ны Дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18-аас дээш настай, МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна.

гэж заасан байдаг.

Энэ дагуу холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 

  • МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай,
  • G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга, "Jet Sharing Mongolia"-г үүсгэн байгуулагч Г.Дашням,
  • УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол Групп"-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар,
  • "Khovd Broncos FC" багийн менежер Ө.Алтай,
  • Н.Болор-Эрдэнэ болон
  • Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргал гэсэн зургаан хүн нэр дэвших хүсэлтээ гаргажээ.

МХБХ-ны сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай тав хоногт танилцаад энэ сарын 4-нд албан ёсоор зарлах юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
100
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа