ХУУЛЬ: Согтуурах, мансуурах донтой анх удаа ирсэн өвчтөнийг 3-6 сарын хугацаанд албадан эмчилнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мансуурах, согтуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа" сэдэвт хэлэлцүүлэг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд өнөөдөр болж байна. 

Тус хэлэлцүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Эрүүл Мэндийн Яам, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж байгааг талууд онцоллоо. 

Энэ үеэр “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг ШШГЕГ-ын Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлэх газрын харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч н.Хатанзориг танилцуулсан юм. 



Тэрбээр "Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харьяанд байдаг Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх байгууллага 1961 оноос үүсэлтэй.

Одоогоор тус байгууллага Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаагаа явуулж байна.

2000 онд Согтуурах, мансуурах донтой өвчтөн этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хууль батлагдсан. Энэ хуультай холбогдуулан 2003 онд тус байгууллага Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт шилжсэн.

Мөн дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ШШГЕГ-ын харьяанд шилжсэн байдаг. 

Өнөөдрийн байдлаар 49 орон тоонд алба хаагчид

  • харуул хамгаалалт,
  • захиргаа,
  • эмнэлэг гэсэн гурван чиглэлд хуваагдан, үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа.

Алба хаагчдын 37 орчим хувь нь Улаанбаатар хот болон Төв аймгийн Баян сумаас өөр нутаг дэвсгэрээс ирж ажиллаж байна. Бусад бүрэлдэхүүн маань Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлан, ажиллаж амьдардаг" гэлээ.

Үргэлжлүүлэн "Бидний үйлчилгээ үзүүлж байгаа эмчлүүлэгсдийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу

  • анх удаа ирсэн бол 3-6 сар
  • давтан ирсэн бол зургаан сараас хоёр жилийн хугацаанд эмчилгээ үйлчилгээнд хамруулах заалттай.

Дээр дурдсанчлан 2018 онд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гаргасан тоон үзүүлэлттэй харьцуулж үзэхэд бидний үйлчилгээ тодорхой хэмжээнд өссөн ахицтай байгаа" гэв. 

Хуулийн заалт: 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг