Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах цутгамал бетон суурь, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын эзэмшилд байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь 108 м.кв талбайтай. Уг барилга 2001 онд ашиглалтад орсон бөгөөд төвлөрсөн инженерийн шугамд бүрэн холбогджээ. Барилгын бүртгэлийн үнэ нь 83 сая төгрөг бол дуудлага худалдааны анхны үнэ 265 сая төгрөг байна.
Мөн тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 м.кв талбай бүхий хар цаасан дээвэртэй, өрхийн эмнэлгийн хуучин барилгыг 235 сая төгрөгөөр худалдахаар болжээ. Уг барилга нь 2005 онд ашиглалтад орсон бөгөөд бүртгэлийн үнэ нь 39 сая төгрөг аж.
Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын дуудлага худалдааны анхны үнийг тогтоожээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|