2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас олдсон өвсөн тэжээлт динозаврын шинэ төрөл зүйлийн олдворыг Японы Хоккайдо их сургуулийн эрдэмтэн Ёсицүгү Кобаяши тэргүүтэй баг "Duonychus tsogtbaatari" гэж нэрлэхээр болжээ.
Монголын палеонтологич Х.Цогтбаатарыг алдаршуулан уг төрөл зүйлийг түүний нэрээр нэрлэсэн байна.
Ойролцоогоор 90 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан гэгдэх 3 метр өндөр, 270 кг жинтэй уг үлэг гүрвэлийн савар нь бүтэн олдсон гэдгээрээ дэлхийд анхдагч юм.
Уг үлэг гүрвэл нь "Юрийн галавын ертөнц: ноёрхол" кинонд гардаг гурван хуруутай Теризинозавртай ижил овгийнх гэж таамаглаж буй.
Хоёр хуруут үлэг гүрвэлийн сарвуу нь ойролцоогоор 30 см урт. Бидний хумстай ижил бат бөх, хатуу, биетэй байлгах гол элемент болох кератин уургаар баялаг байдаг нь өнөө үеийг хүртэл сайн хадгалагдан үлдэх гол шалтгаан болжээ.
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар сарвуу нь ургамлын навчийг зулгаахад дасан зохицсон гэж үзэж байна. Хуруу цөөн байх тусмаа хүчтэй, уян хатан байж, чанга атгах боломжийг олгоно гэж Ё.Кобаяши онцолжээ.
Эх сурвалж: newscientist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|