ГРАНПРИ шагналт ХААН Банк шилдгүүдийн хамт тугаа мандууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” арга хэмжээнээс ГРАНПРИ шагнал, алтан Меркури хүртсэн ХААН Банк шилдгүүдийн хамт өнөөдөр МҮХАҮТ-ын гадна талбайд тугаа мандууллаа.

Шилдгээр тодорсон аж ахуйн нэгжийн удирдлагууд байгууллагынхаа лого, бэлгэдэл бүхий тугийг нэгэн зэрэг хамтдаа өргөн залдаг уламжлалтай бөгөөд ингэснээр бүтэн жилийн турш өөрсдийн амжилт алдрыг дуурсгаж, олон нийтэд сурталчлан таниулдаг билээ.

Туг өргөх ёслолд ХААН Банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Г.Мөнхбаяр банкаа төлөөлөн оролцсон бөгөөд МҮХАҮТ-ын болон шилдгээр тодорсон аж ахуйн нэгжийн байгууллагын удирдлагууд  хүрэлцэн ирсэн юм.

зураг
 

Компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлтээс гадна технологийн шинэлэг дэвшилтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байдал, тухайн салбарын зах зээлд эзлэх байр суурь болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болоод тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үнэлж оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг.

ХААН Банкны нийт актив хөрөнгө 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар 20.3 их наяд, нийт зээлийн багц 11.9 их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.6 их наяд, нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт тус тус хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрвөх чадварын харьцаа зэрэг Монголбанкны зохистой харьцаа үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байна. Мөн 2024 онд улсын төсөвт 272.7 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 92.6 тэрбум, нийт 365.3 тэрбум төгрөгийн татвар төлөөд буй. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулж, манлайлан ажиллаж буйн дээр 2007 оноос хойш 18 жилийн хугацаанд ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.

зураг
 

Монголын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг өдөр тутам  хүргэж буй, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 3-рт эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк  ХААН Банкны өнөөдрийн амжилт, өсөлтийн түүхийг хамтдаа бүтээлцэж ирсэн нийт харилцагчид, хамтрагч түншүүд, хувьцаа эзэмшигчид, нийт ажилтнууддаа талархал илэрхийлье!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.