Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр АНУ-ын Лос-Анжелес хотоос Хятадын Шанхай хотын чиглэлд хөөрсөн зорчигч тээврийн нисэх онгоц ховор сонин шалтгааны улмаас замын дундаас буцсан тухай United Airlines компани өчигдөр мэдээлжээ.
198 нислэгийн дугаартай уг онгоц Бямба гарагийн 14:00 цагт 257 зорчигчтой Лос-Анжелесын олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм байна.
Хоёр цагийн дараа тус онгоц замаасаа буцаж, 17:00 цагийн үед Сан-Франциско хотод газарджээ.
Нэг нисгэгч нь паспортоо мартсанаас болоод онгоц ийнхүү Номхон далай дээр нисэж байхдаа буцсан юм байна.
“Нисгэгч паспортоо орхисныг замын дунд мэдсэн. Бид зорчигчдоо зорьсон газарт нь хүргэхийн тулд нислэгийн шинэ баг томиллоо. Зорчигчдод хоолны тасалбар тарааж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан” гэж United Airlines компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Дахин хөөрсөн онгоц оройн орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд буюу төлөвлөгөөт хугацаанаасаа зургаан цагийн дараа Шанхайд газардсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|