Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Улстөрчдийн хөрөнгө эдийн засгийн өсөлтөөс хурдтай нэмэгджээ"

Ж.Цогзолмаа
2014 оны 1 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг
“Улстөрчдийн хөрөнгө эдийн засгийн өсөлтөөс хурдтай нэмэгджээ"

1:99 хэмээх тооны учрыг гурван жилийн өмнө америкууд дэлхий нийтэд тайлбарлаж, тэр нь сүүлдээ Токио, Хятад, Филиппин, Бразил, Оросод хүртэл томоохон жагсаал цуглаан болон үргэлжилсэн билээ.

Баялгийн 99 хувийг эзэмшигч ядуус, хүн амын ганцхан хувьтай тэнцэж буй хур баячуудын эсрэг боссонд л энэ жагсаалын гол утга санаа оршиж байсан юм. Тэр үед Хятадад үүнээс үүдэн хувьсгалын дайтай бослого болох вий гэсэн болгоомжлол байсан нь ч нууц биш юм.

Тэгвэл өнөөдөр буюу түүнээс хойш гурван жилийн дараа энэхүү тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт, татвар нь ядуу болоод дөнгөж дундаж давхаргад хүрэхээр чармайж байгаа хүмүүсийн хэтэвчийг хоослосоор байгаа явдал өөрчлөгдсөнгүй.

Монгол Улсын хувьд байдал хэрхэн өөрчлөгдөв.

2011 онд Монголын эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувийн босго давсан бол өнөөдөр хоёр оронтой тоонд хүрэх, үгүйдээ тулчихаад байна. Инфляц 12 хувьтай байгаа бол валютын ханш 1720 төгрөг давсан. Зоогийн газрын хамгийн хямдхан хоол 10 мянган төгрөгөөс буухгүй бол цайны газруудад хуушуурных нь үнэ хүртэл 1000 төгрөгт багтаж байна. Хүмүүсийнх нь цалин сайндаа л 500-600 мянган төгрөг.

Хамгийн өрөвдмөөр нь хэрэгцээнийхээ дийлэнхийг гаднаас импортолдог болохоор Монголд валютын ханшийн нөлөөгөөр хамаг юмны үнэ өсдөг, тэгээд эргэж буурдаггүй бичигдээгүй хуультай.

Гуравхан сая хүнтэй, 45 сая малтай Монголд махны үнэ 8000 төгрөгөөс буухгүй байна.

Зоогийн газрын хамгийн хямдхан хоол 10 мянган төгрөгөөс буухгүй бол цайны газруудад хуушуурных нь үнэ хүртэл 1000 төгрөгт багтаж байна. 

Үнийн өсөлт, ядуурал буурахгүй байхад Монголын улстөрчдийн хөрөнгө эдийн засгийн өсөлтөөсөө түрүүлэн өсч буй талаарх баримт бас байна.

“The Mongolist blog” Монголын төрд удсан улстөрчдийн хөрөнгө эдийн засгийн өсөлтөөс давж хурдтай нэмэгдэж буйг онцолсон байна.

 “Өнгөрсөн оны тайланд дурдсанаар өнөөгийн УИХ-ын гишүүд 1.1 их наяд төгрөг буюу нийт 785 сая ам.доллартай тэнцэх хөрөнгөн дээр сууж байна. Ингэхдээ УИХ-ын 74 гишүүн хөрөнгөө тайлагнасан бөгөөд тэдний топ дөрвөн баян нь нийт хөрөнгийн 64 хувийг эзэмшиж байна” гэж дээрх нийтлэлд бас дурджээ.

Гэтэл улс орнууд юугаараа баян тэр бараа нь хямд байдаг жишээ дэлхийн хаа сайгүй бий. Манайх шиг байгалийн баялаг ихтэй улсад иргэд . нь гэдэс цатгалан амьдрах боломж ч бас бий. Тухайлбал, Кувейт. Хар алтны баянбулаг болсон энэ улсад шатахуун уснаасаа хямдхан.

Иргэддээ байгалийн баялгаасаа тэгш хуваарилж, баялагтай улсын иргэд хэрхэн тансаг амьдарч болдгийг жишээг хүн бүр орон сууцтай, ажил эрхлэх таатай боломжтой, жил бүр олгодог эх орны баялгийн хувь, ногдлоороо аль ч улсын баячуудаас дутахааргүй амьдарч буй жишээ нь илхэн харуулдаг. Харин Монголд төрд гарахын төлөө өрсөлдөөнөөс илүү хүчтэй зүйл алга.

Зураг