Уншиж байна ...

О.Хангай: Улсын заан Б.Пүрэвсайхан наадмаас хойш одоог хүртэл барилдах боломжгүй байна. Хиймэл зүлэг хийсэн хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэхэд дэвссэн хиймэл зүлэг олны шүүмжлэлийг дагуулсан билээ. 

Тэгвэл хиймэл зүлгийн талаар бөхчүүд үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Тухайлбал улсын аварга О.Хангай уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Миний хувьд өнгөрсөн жилийн наадмаар халтирч унаагүй ч гэсэн нэг бус удаа тэнцвэр алдсан. Үүний дараа яаж барилдах вэ гэхээс илүүтэйгээр халтирч унахгүй байхаа бодож, биеэ цэгнэж байлаа.

Наадамд барилдах нь тухайн бөх хүний бүтэн жилийн төдийгүй бүх насных нь хөдөлмөр. Би л гэхэд 15 жил барилдахдаа хоёр удаа л сэтгэл хангалуун гэртээ харьсан байдаг. Улсын харцага болон наадамд түрүүлж аварга болохдоо л зорилгоо биелүүлсэн.

Саяхан Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) хуралдсан. Энэ үеэр өнгөрсөн жилийн наадмаар 30 гаруй бөх халтирч унасан. Дөрвөн бөх бэртэл авсан талаар ярьсан. Манай "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан наадмаас хойш одоог хүртэл бэртлийнхээ улмаас барилдаж чадахгүй явна.

Заан Б.Пүрэвсайхан гэмтлээ эдгээсэн ч өмнөх хэмжээндээ барилдах уу гэх мэт олон асуудал бий. Тийм учраас бөхчүүдийн эрхийг зөрчиж, ийм асуудал үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцоосой. Дахин ийм асуудал бүү гаргаасай гэсэн зорилгоор эрх бүхий хүмүүстэй нь уулзлаа" гэж ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
88
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг