Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт согтуу цагдаа хүний аминд хүрлээ

Н.Дэлгэр
2014 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, хөдөлгөөний урсгал өсөхийн хэрээр түүнийг дагасан осол хэрэг  цөөнгүй гарах болсон. 

Тухайлбал, өнгөрсөн ням гаригийн шөнө орон нутгийн замд автомашины ослоор таван хүн амиа алджээ. Хэргийн сэжигтэн нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгийн байцаагч, дэслэгч М гэнэ. Тэрбээр энэ сарын 12-ны 23.40 цагийн үед Сэлэнгэ аймгийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 18-20 орчим насны залууг дайрч хөнөөжээ. Энэ талаар хууль хяналтын холбогдох байгууллагын алба хаагчдаас тодруулахад “Мэдээллийн дагуу шалгахаар мөрдөн байцаагч, шинжээч хэргийн газар руу явсан. Жолооч согтуу байсан эсэхийг шалгалтын явцад тогтооно” гэсэн юм.

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу 18.30-24.00 цагийн хооронд осол гарсан байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт “Гранд Марк-2” загварын автомашин ачааны автомашины араас мөргөснөөс хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн осол 20.00 цагийн үед гарсан аж.  Ачааны машин замаа чөлөөлж зогсоогүйгээс энэ осол гарчээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг түүнээс 01.30 цагийн өмнө гарсан байжээ.